Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМНЭЛГИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ” АЯНГ АМЖИЛТТАЙ ӨРНҮҮЛЖ БАЙНА


Улсын гуравдугаар  эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” Дэлхийн 7 хоногийн хүрээнд “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ” амлалтанд нэгдэх үйл ажиллагааг цахим болон гарын үсэг зурах  хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсээс манай Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн “Антибиотикийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх Дэлхийн 7 хоног”-ийн аяны хугацаанд тус эмнэлэг “Антибиотик эмийг зохистой хэрэглэе” өдөрлөг зохион байгуулж, нийт 200 гаруй эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийг дээрх амлалтанд нэгдэхийг уриалан, иргэд үйлчлүүлэгчдийн дунд  эмчилгээгээ дутуу орхилгүй бүрэн, гүйцэд хийлгэж байх, нянгийн тархалтаас сэргийлж, антибиотикийн хэрэглээг хязгаарлахын тулд хувь хүний эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадалд суралцах, антибиотикийг хариуцлагатай хэрэглэх талаар эргэн тойрныхоо найз нөхөд, гэр бүлийнхэндээ хэрхэн туслах зэрэг “Антибиотикийн зохистой хэрэглээ”-ний талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өглөө.    

Холбоотой мэдээ, мэдээлэл