Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЭМЧ, АЖИЛЧИДДАА ЭРХ ЗҮЙН ЦУВРАЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


Монгол Улсын Засгийн Газрын 01 дүгээр албан даалгавар, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хорооны 63 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд тус эмнэлгийн нийт эмч, эмнэлгийн ажилтан, ажилчдад Эмнэлгийн захиргааны 10 тоот албан даалгаврыг нийт тасаг, төв, албадад хүргүүлж, Эмнэлгийн даргын Б/542 дугаар тушаал гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Түүнчлэн Зөрчлийн тухай хууль болон мөн хуулийн эмч, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаатай холбоотой зүйл, заалтууд, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан эрх зүйн баримтуудыг танилцуулан сурталчлах, мэдээлэх, ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор  цуврал сургалтуудыг зохион байгуулж эхэллээ. 
Энэхүү сургалтыг тус эмнэлгийн захиргаа, хуулийн зөвлөхтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 11 сарын 13-нд тасаг, төв, албадын эрхлэгч, дарга, ахлах сувилагч, ахлах ажилтнуудад, 11 сарын 14-нд эмч мэргэжилтнүүдэд, 11 сарын 15-нд эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний ажилтнуудад зохион байгуулсан. Цаашид нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүд, резидент эмч, дадлагажигч сувилагч нарт хуваарийн дагуу уг сургалтыг үргэлжлэн зохион байгуулна.

 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл