Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨХ ДР АНДРЕАС МЬЮЛЛЕРИЙН МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАСАН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН, САНАЛ СОЛИЛЦЛОО


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн зайлсхийж болох сохролоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн зөвлөх, Австрали улсын Нүд судлалын институтийн дэд захирал Др Андреас Мьюллер манай улсын нүдний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлохоор Монгол Улсад  2017 оны 11 дүгээр сарын 7-9 ний өдрүүдэд ажиллаа.

Зөвлөх Др Андреас Мьюллер Монгол Улсад ажиллах хугацаандаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн нүд болон сахарын шижингийн кабенитийн үйл ажиллагаатай танилцан, сул харааны тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх уулзалт, сахарын шижин өвчний хүндрэл болох нүдний ретинопати өвчний эмчилгээний менежментийг сайжруулах санал солилцох хэлэлцүүлэгт оролцлоо.

Мөн Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал холбогдох мэргэжилтнүүдтэйгээ ДЭМБ-ын зөвлөхийг хүлээн авч нүд судлалын салбарт тулгамдаж байгаа асуудал, цаашид хамтран ажиллах чиглэлүүдээр санал солилцон сул хараатай иргэдийн амьдралын чанарт эерэгээр нөлөөлөх, тусламж, үйлчилгээний чиглэл болох сул харааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх, нүдний тусламж, үйлчилгээний эрх зүйн баримт бичгийг боловсруулах, зайлсхийж болох сохролоос сэргийлэх зорилгоор чихрийн шижин өвчний нүдний хүндрэлийг эрт илрүүлэх тогтолцооны төслийг хэрэгжүүлэх чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл