Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ШУГТЭ “Элэгний үрэвслээс сэргийлэх дэлхийн өдөр” нээлттэй хаалганы өдөрлөг хийжээ


Энэ жил “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг “Элэгний үрэвслээс урьдчилан сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн.

Энэ хүрээнд Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захиргаа, Халдвараас сэргийлэлт хяналтын баг, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг, Эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны баг хамтран ард иргэдэд элэгний үрэвслээс сэргийлэх мэдлэг мэдээлэл зөвлөмж өгөх нээлтэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан байна.

Өдөрлөгийн үеэр ХБЭСТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор Д.Бадамсүрэн “Элэгний эмгэгээс сэргийлье” сэдэвт бичил лекц уншиж, элэгний үрэвсэл үүсгэх эрсдлүүдийн тухай, аюулгүй тарилга хэрэглэх, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах, шинжилгээ хийлгэж, тохирсон эмчилгээ хайж олох талаар эмч сувилагч нар мэргэжлийн зөвлөгөө өгч таван төрлийн талаарх материал тарааж, эмнэлгийн төв хаалга болон зөвлөх поликлиникийн үйлчлүүлэгчдийн нийтийн танхимд байрладаг телевизээр хоёр төрлийн видео кино гаргасан байна. Мөн ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хийв. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 420 хүн хамрагдаж зөвлөмж мэдээлэл авсан байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл