Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж 10 дахин нэмэгджээ


Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны 3 дугаар хуралд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, Монгол Улсын Шадар Сайд, Байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын 2017 он 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаар тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой  байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ыг танилцуулав.

        Уг журам нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дах заалт, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоол, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 58 дугаар чуулганы зөвлөмжийг тус тус үндэслэн боловсруулагдсан ба  нийт 2 хавсралт, 9 бүлэг, 57 заалттай бөгөөд журмыг хэрэгжүүлсэнээр хүн, мал, амьтны халдварт өвчний дэгдэлт, байгалийн гамшиг, олныг хамарсан осол, гэмтэл, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдалд хүргэж болзошгүй үйл явдлын мэдээг салбар хооронд шуурхай солилцон, эрсдлийн түргэвчилсэн болон явцын үнэлгээг салбарууд нийтлэг аргачлалаар хамтарч хийх, хариу арга хэмжээг эрсдлийн түвшинд тохируулан шуурхай зохион байгуулах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мөн халдварын дэгдэлт, цартахал, хоол хүнс, хими, цацраг идэвхт бодисын хордлого, байгалийн гамшигт үзэгдэл, үйлдвэрлэлийн болон техникийн осол зэрэг үйл явдлын талаар салбарууд бүх түвшинд нэгэн зэрэг мэдээллийг цахимаар хүлээн авч, мэдээллийн нэгдсэн сантай болох төдийгүй, эрсдлийн мэдээлэл харилцааг салбар дунд, салбар хооронд, хүн ам, хэвлэл мэдээллийн байгууллагатай түвшин бүрт зохицуулдаг болох чухал ач холбогдолтой юм.

                

                

Холбоотой мэдээ, мэдээлэл