Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Бага насны хүүхдийн ахуйн түлэгдэлтийн шалтгааныг тогтоох судалгааны үр дүнг танилцуулав.


Өнөөдөр Сайд Д.Сарангэрэл Япон улсын Цукуба Үндэсний их сургуулийн Олон Улсын Нийгмийн Эрүүл Мэндийн тэнхимийн эрхлэгч профессор Ичикава Масао, тус сургуульд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа Монгол докторант оюутан Г. Гэрэлмаа нарыг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус сургуулийн Олон Улсын Нийгмийн Эрүүл Мэндийн Тэнхим, Гэмтэл Согог Сэргээн Засах Үндэсний Төвийн статистик тандалт судалгааны албаны дарга Б. Түмэн-Өлзийн нар хамтран хийгдсэн бага насны хүүхдийн ахуйн түлэгдэлтийн шалтгааныг тогтоох просдпектив судалгааны үр дүнг танилцуулав. Судалгааны дүнгээр гэр хороололд амьдарч байгаа 0-3 насны хүүхэд нийт судалгаанд хамрагдагсдын 83%-ийг, түлэгдэлтийг үүсгэж байгаа гол шалтгаан нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болох халуун тогоо, ус буцалгагч (65%) байлаа. Хүүхдүүд ихэвчлэн халуун тогоонд унаж түлэгдэж байгаа нь хязгаарлагдмал орон зайд хоол, цай болон угаалга хийх халуун усыг бэлтгэх явцад тухайн цахилгаан хэрэгсэлийг, газарт байрлуулж байгаа илтгэж байлаа. Тиймээс гэрт тухайн цахилгаан хэрэгсэлийг байрлуулах суурь хийх нь түлэгдэлтээс сэргийлэх, түлэгдлтийн нас баралт, өвлчлөлийг бууруулах боломжтой тул Япон улсын гэр ахуйн тавилгын томоохон компани Ниторид халуун тогоонд зориулсан тавиур хийж өгөх хүсэлт гаргасан байна. Нитори компани Монгол хүүхдийн түлэгдэлтийг бууруулах үйлсэд хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, загвар бүтээгдэхүүн хийж өгснийг Монгол гэрт суурилуулж цаашид загвар, аюулгүй ажиллагаа сайжруулах ажлыг эхлүүлсэн байна.

Уулзалтын төгсгөлд төслийг нийгэмд ач тустай, цаг үеэ олсон, нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай тул бодлогын хувьд цаашид дэмжиж хамтран ажиллах,  хүүхдийн эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх ажилд анхаарал хандуулж байгаа Сайд Д.Сарангэрэлд талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл