Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам, шалгуур үзүүлэлтийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг боллоо


 Тус хэлэлцүүлэгт ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, яамны дэргэдэх Магадлан итгэмжлэх зөвлөлийн болон Тусгай зөвшөөрлийн комиссын  гишүүд, ЭМХТ-ийн “Чанар магадлан итгэмжлэлийн алба”-ны мэргэжилтнүүд, “Интермед” эмнэлгийн төлөөлөл оролцов.

Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга  Д.Очирбат хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, JCI (Joint Commission International) олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагын Стандартын ерөнхий зөвлөх Томас Козловский, Ази номхон далайн бүс хариуцсан менежер Бэди Сужит нар өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож, өөрийн байгууллагын туршлагаас хуваалцаж, манай улсын магадлан итгэмжлэл үйл ажиллагааг сайжруулахад үнэтэй зөвлөмж, саналаа өгөхөөр оролцож байгаа нь чухал ач холбогдолтой гэв.

“Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ын шинэчилсэн төсөл, Магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтийн  шинэчилэн боловсруулсан төслийн танилцуулгыг хэлэлцэж, JCI олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагын зөвлөхүүд санал, зөвлөмжөө хэлэв.

Мөн эрүүл мэндийн байгууллага тусгай зөвшөөрөл авснаас хойш ямар хугацааны дараа магадлан итгэмжлэлд ордог, магадлан итгэмжлэгдсэн байгууллагад ямар дэмжлэг, урамшуулал үзүүлдэг, магадлан итгэмжлэлийн дунд хугацаанд хийгдэх үнэлгээ, магадлан итгэмжлэгдсэн байгууллагын итгэмжлэлийг цуцлах зайлшгүй үзүүлэлтүүд, бусад улс, орнуудад магадлан итгэмжлэлийг даатггалтай холбодог эсэх, магадлан итгэмжлэлийн шинжээчдийг сонгон шалгаруулах үйл явц, тэдний үйл ажиллагаанд тавих хяналт зэрэг оролцогчдын тавьсан олон асуултуудад хариулт өгч, харилцан мэдээлэл солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дүгнэж хэлэхдээ JCI олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагын зөвлөхүүдийн өгсөн зөвлөмж, саналыг баримт бичгүүдэд тусган боловсруулахад анхаарч цаашид энэ байгууллагын  туршлагыг судлах, шинжээчдийг сургах чиглэлд хамтран ажиллана гэв

 

Холбоотой мэдээ, мэдээлэл