Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Хүүхдийн тусламж хариуцсан мэргэжилтэн Ө.Энхмаа, халдварт өвчний эмнэлгийн тусламж хариуцсан мэргэжилтэн Н.Тунгалаг, ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал М.Тунсаг, халдварт өвчний тандалт, сэргийлэлт хариуцсан дэд захирал Б.Цацралт-Од, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Хүүхдийн тусламж хариуцсан мэргэжилтэн Б.Бадамханд, сүрьеэ, БЗДХ-ын тусламж хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантогосхон, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нартай уулзаж, “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх тухай” сайдын албан даалгаврын хэрэгжилт, томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг хэвийн үргэлжлүүлэх, бэлэн байдлыг хангах талаар ярилцан дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Үүнд:
- “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллах;
- Томуу, томуу төст өвчин, амьсгалын замаар дамжих халдвар, тууралтат халдварын талаар гарсан
- тушаалуудыг мөрдөн ажиллах;
- эмч мэргэжилтнүүдэд сургалт хийх;
- Заавар, журмыг хүлээн авах тасаг, эрчимт эмчилгээний тасагт хувилан өгч бэлэн байдлыг хангах;
- Халдварт өвчний үеийн мэдээллийг зөв урсгалын дагуу хугацаа алдалгүй түргэн шуурхай мэдээлэх
- Ханиад, томуунаас сэргийлэх цэгэн массаж хийх аргыг олон нийтэд зааж сурган, хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх;
- Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх журмыг мөрдөн ажиллах;
- Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцааг сайжруулах талаар анхаарч, тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.