Эрүүл мэндийн яамнаас харъяа байгууллагууд болон 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар, хэсгийн хорооны гишүүдийг оролцуулсан цахим хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Тус хурлаар Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга, профессор Д.Цэрэндагва нар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн ёс зүйн зөрчлөөс сэргийлэх зөвлөмжийн дагуу ажиллаж, салбар, хэсгийн хороодын үйл ажиллагааг дэмжиж, эрчимжүүлж ажиллахыг бүх удирдлагуудад үүрэг болгож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, нээлттэй ярилцлаа. Тус хуралд цахим хэлбэрээр 150 хүн оролцов.