Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулийн хүүхэд залуучуудыг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх


Статистикийн мэдээгээр 2016 онд улсын хэмжээнд сүрьеэгийн өвчлөл 10000 хүн амд 13.1 промиль, хүүхдийн сүрьеэгийн өвчлөл 10000 хүн амд 5.6 промиль байна.  Нийт сүрьеэгийн өвчлөлийн 13.8%-ийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, 8.2%-ийг оюутнуудын өвчлөл эзэлж байна. Энэ  нь цаашид сүрьеэ өвчний асуудлын талаар салбар дундын хамтын ажиллагааг хангаж ажиллах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

Иймд өнөөдөр бид сургуулийн өмнөх боловсрол болон Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулийн хүүхэд залуучуудыг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээний талаар салбар дундын хамтын ажиллагааг хангаж ажиллах талаар уулзалт ярилцлага хийж байна.  Уулзалт ярилцлагад ЭМЯ, БСШУСЯ, НЗДТГ, ХӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга нар, НМХГ, НБГ, ДЭМБ, Глобал сангийн төлөөлөл оролцлоо. Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа бус салбар дундын ялангуяа боловсролын байгууллага онцгой анхаарч энэ талаар цэцэрлэгийн наснаас нь эхэлж сүрьеэ өвчний талаар ойлголт, мэдлэг өгч хэрхэн урьдчилан сэргийлэх аргуудаас сургах, ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн хичээлийг оруулах хэрэгтэй байна.

Энэ уулзалтаас сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, цаашид салбар дундын хамтын ажиллагааг ханган ажиллах талаар шийдвэр гаргана.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл