Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дархан-Уул аймагт “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн төлөө салбаруудын хамтын ажиллагаа” зөвлөгөөн болов


Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах  үйл ажиллагааны  тогтвортой байдлыг бэхжүүлж, иргэдийн болон иргэний нийгмийн оролцоог хангах замаар эх хүүхдийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлж, эх, хүүхдийн эндэгдлийг тогтвортой бууруулах зорилготой ба 5 зорилтын хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Иймд үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан салбаруудын хамтын ажиллагааны талаар зөвлөлдөж,  саналуудыг нэгтгэх, хүлээх үүрэг хариуцлагыг удирдлагуудад ойлгуулах, мэдээлэл өгөх зорилгоор аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж, аж ахуй нэгжүүдийг төлөөлсөн  100 гаруй удирдах ажилтнууд хамрагдлаа.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ  манай аймаг төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх “Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж,  ДЭМБ-аас “Эрүүл  мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримталж байна. Энэ онд аймгийн нэгдсэн эмнэлгийн цахим орчинг бүрдүүлэх “Шилэн эмнэлэг” төсөл, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дэмжиж хэвлийн хэт авиан оношлогооны аппаратаар хангах, Госхот, Медстоб өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөл,  “Хоол сургалтын төв”, Орхон сумын эрүүл мэндийн төвийн  “Клиник лаборатори” зэрэг төсөл  хөтөлбөрүүдэд  хөрөнгө оруулалт хийж,  орон нутгийн засаг захиргааны байгууллагаас дэмжиж ажиллаа. Бидний тулгамдсан асуудал болох 50 ортой төрөх эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт улсын төсвийн болон гадны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр  саналаа хүргүүлээд байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын төдийгүй бусад бүх байгууллага, иргэдийн оролцоотой байж үр дүнд хүрэх тул энэхүү зөвлөгөөнд ач холбогдол өгч идэвхитэй оролцохыг хүсье гэлээ

Холбоотой мэдээ, мэдээлэл