Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүнд нэр дэвших санал ирүүлэх тухай


Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүнд нэр дэвших санал ирүүлэх тухай

 

            Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Дүрэм батлах тухай” 256 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байх ба Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, соён гэгээрүүлэх болон Иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх зөвлөл гэсэн 2 зөвлөлтэй байхаар заасан.

Иймд дүрэмд заасан дараахь шалгуурыг хангасан иргэн эсхүл төр, хувийн хэвшлийн эрүүл мэнд, шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нэр дэвшүүлж болно. Үүнд:

  1. Анагаах ухаан, эрх зүйч, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн, тухайн мэргэжлээр 8 ба түүнээс дээш жил ажилласан, олон нийт, хамт олны дунд нэр хүндтэй,
  2. Ёс зүйн чиглэлээр суралцсан буюу ажиллаж байсан (эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр суралцсан бол давуу тал болно)
  3. Ёс зүйн зөрчилд холдбогдож байгаагүй,
  4. Хоёроос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байх.

Шаардлага хангасан иргэн дараахь материалыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны дотор доорхь материалыг бүрдүүлэн Эрүүл мэндийн яамны бичиг хэргийн ажилтанд битүүмжлэн ирүүлнэ үү. Үүнд:

  1. Төрийн албан хаагчийн анкетыг маягт 1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх,
  2. Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар баталгаажуулсан байх /Гадаадын улс оронд мэргэжил эзэмшсэн бол гэрчилгээг баталгаат орчуулгын газраар хөрвүүлсэн байх/,
  3. Иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх,
  4. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ын холдбогдох хэсгийн хуулбарыг нотариатаар баатлгаажуулсан байх,
  5. Ажил байдлын тодорхойлолт,
  6. Ёс зүйн чиглэлээр суралцсан эсвэл ажиллаж байсныг гэрчлэх баримт,
  7. Гадаад хэлний мэдлэгийг гэрчлэх баримт.

Дээрх зартай холбоотой асуудлаар асууж тодруулах бол baigali@moh.gov.mn цахим шуудан болон 263846 утсаар холбогдоно уу.

Холбоотой мэдээ, мэдээлэл