Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

АШУҮИС-ИЙН СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ ЖИЛД 192 МЯНГАН ХҮНД ҮЙЛЧИЛНЭ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгаланд баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилгад бүтээцийн үндсэн ажил дууссаны ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй Монгол Улсад анхных болох Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг 2018 оны 7 дугаар сард ашиглалтад орох юм байна. Өдөртөө амбулаториор 600, жилд 192 мянган хүнд, хэвтэн эмчлүүлэхээр 4300 орчим хүнд үйлчилж, ойролцоогоор 2300 орчим мэс засал, арав гаруй мянган дүрс оношлогооны ажил-барыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа аж. Нэг ёсондоо орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, технологиор бүрэн тоног-логдсон, эмчилгээний 150 ортой эмнэлэг болох юм байна. Гол нь сургалтын эмнэлэг учраас мэргэжил дээшлүүлж байгаа эмч нарт зориулсан сургалтын хэсэг, хичээлийн танхим,  номын сан нь бүрэн төлөвлөгджээ. Түүнчлэн хоёр улсын хооронд байгуулсан гэрээ ёсоор Япон Улс их сургуулийн сургалтын эмнэлгийг барьж байгуулахын зэрэгцээ тоног төхөөрөмжийг нийлүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх зэрэг хэд, хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа юм байна.  Хүний нөөцийг сургах, эмнэл-гийн менежментийг сайжруулах чиглэлээр Японы томоохон сургуулиудтай хамтарсан төслийг 2017-2022 онд хэрэгжүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл