Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Cайд Д.Сарэнгэрэл НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахаратай уулзав


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч, Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргээд, шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүдээс Гадаад харилцааны сайдтай уулзсан, Эрүүл мэндийн сайдтай мөн уулзаж байгаадаа талархаж буйгаа илэрхийллээ. Мөн УИХ-ын туршлагатай гишүүн , Өргөдлийн байнгын хорооны дарга, эрүүл мэндийн салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр тууштай ажилладаг,  эрч хүчтэй хүнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ мэдэгдлээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн Амын Сантай эрүүл мэндийн салбарт өсвөр үе, залуучууд, охид, эмэгтэйчүүд эхчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, эрүүл мэндийн боловсрол мэдлэгийг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг чиглэлүүдээр хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөр, үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгах тогтворжуулах чиглэлээр ажиллахын зэрэгцээ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх оновчтой, илүү үр дүнтэй ажлуудыг хамтран хийх шаардлага байгаа талаар ярилцав.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл