Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ О.СЭРГЭЛЭНД БАЯР ХҮРГЭЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


2017 оны дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан О.Сэргэлэн өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзан баяр хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхэнийг хүслээ.
Тэрээр швейцар улсад болсон Дэлхийн мэс засалчдын хамгийн том байгууллага болох "American College of surgeons”-оос шилдэг мэс засалчийнхаа шагналыг гардсан юм. "American College of surgeons” нь АНУ-д 1913 онд байгуулагдаж, өдгөө олон улсын 80 мянган мэс засалчийг эгнээндээ нэгтгэжээ. Уг байгууллага нь жил бүр хийж бүтээснээр нь шигшин дэлхийн шилдэг таван мэс засалчийг тодруулдаг уламжлалтай. Энэ жил 70 гаруй орны эрдэмтэд нэр дэвшсэн бөгөөд шилдэг таван эрдэмтний нэгээр ийнхүү доктор О.Сэргэлэнг тодруулсан байна. Энэ бол дэлхийд мэс заслын чиглэлээр Монгол хүн эн зэрэгцэж чадахуйц оюуны чадамжтай байгаагийн нэг том баталгаа болсоныг харууллаа. 

Доктор О.Сэргэлэн Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлж, нутагшуулсан гавьяатай Монгол Улсын гавьяат эмч бөгөөд Монголд шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь билээ.
Тэрээр багийнхаа хамт 2009 оны 11 дүгээр сард Швейцарийн мэс заслын багийн ирүүлсэн тусламжийн наркозын аппарат, хагалгааны ширээ гэх мэт бүх зүйлийг өөрсдөө тоноглоод гахайн дээр туршилтын мэс заслаа хийсэн бөгөөд эндээс л эрхтэн шилжүүлэх мэс засал эхэлсэн түүхтэй. Манай улс элэг шилжүүлэх мэс заслын хувьд дэлхийн 46 дахь орноор, хөгжиж байгаа орнууд дотроос элэг шилжүүлсэн анхны улсаар тодроод байгаа юм. Анх удаа элэг шилжүүлэх мэс засал хийж байгаа орны хувьд 50 хувийн үр дүн л гардаг бол манай улсын хувьд эхний гурван сардаа 91 хувь, жилдээ 89 хувьтай ажилласан байна.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл