Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Газар, хэлтсийн дарга нар ажлын төлөвлөгөөгөө танилцуулав


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр газар, хэлтсийн дарга нартай уулзаж, өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаллаа. Уулзалтын эхэнд  үндсэн 5 чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын төлөвлөгөө, биелэлт , авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулгыг холбогдох газрын дарга нар хийлээ. Сайд энэ үеэр хэлсэн үгэндээ Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл мэндийн боловсролд онцгойлон анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг онцлоод, энэ чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашид хийх ажлуудын төлөвлөгөө газар хэлтсүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж нэгдсэн нэг төлөвлөгөө  боловсруулж танилцуулахыг үүрэг болголлоо. Тухайлбал иргэдээс ирж байгаа гомдол саналын дийлэнх хувийг  тусламж үйлчилгээ, хүлээгдэл чирэгдэл, харьцаа хандлагатай  холбоотой санал шүүмжлэлүүд эзэлж байна. Тиймээс иргэдийн эмнэлэгт үзүүлэх цагийг цахимаар, утсаар, биеэр авдаг болох ажлыг зохион байгуулах, мөн эмч, өвчтөний үзлэгт 15-20 минутыг бүрэн зарцуулдаг байх , үүнээс шалтгаалж цалин, урамшуулал олгодог болох зарчимаар ажиллана. Мөн цаг үеийн шинжтэй нийгэмрүү чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах, тухайлбал эмийн зохистой хэрэглээ тэр дундаа антибиотикийн зохисгүй хэрэглээ, үр хөндөлт, томуу томуу төст өвчний үед уламжлал аргаар хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөмж мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ард иргэдэд хүргэх, эрүүл мэндийн салбарын болоод эмч нарын нэр хүндийг өсгөх тал дээр тодорхой ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлэхийг үүрэг болгов.

Холбоотой мэдээ, мэдээлэл