Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сувилахуйн сургууль олон улсын чанарын удирдлагын тогтолцоог бий болгов


Олон улсын эрүүл мэндийн салбарт ард иргэдийн нэгэнт туссан өвчлөлийг эмчлэх, чанартай үйлчилгээ үзүүлэхээс гадна сувилахуйн шинжлэх ухаанд суурилсан эмчилгээ, сувилгаанд түлхүү анхаарч, өвчнөөс урвдчилан сэргийлэхийг тэргүүн зорилго болгох шинж зууны чиг хандлага хэдийн тогтжээ. Харин манай улсын хувьд сувилахуйн салбар, шинжлэх ухааныг хурдацтай хөгжүүлэх зорилт тулгарч байгаа бөгөөд АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь өөрийн чиг үүргээ ухамсарлан чанартай, хүртээмжтэй, дэлхийн стандартад нийцсэн мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлдэх, үндэсний хэмжээнд жишиг сургууль байж, олон улсад өрсөлдөхүйц менежментийн бодлого хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байна.

2015 оны байдлаар ISO 9001 олон улсын стандартыг  Монгол Улсын хэмжээнд  80 гаруй байгууллага хэрэгжүүлснээс өнөөдөр анх удаа  Сувилахуйн Сургууль  албан ёсны батламжаа гардан авлаа. Иргэд, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах нь  аливаа байгууллагын үндсэн зарчим байсан бол өнөөдөр тэр  бүтээгдэхүүнийг бий болгож байгаа үйл явцын гүйцэтгэл, бүтээмжийг сайжруулж чанаржуулах  нь нэн тэргүүний шаардлага болж хүн амын хэрэгцээ шаардлагад  тулгуурласан,  өрсөлдөх чадварыг дэмжсэн, өндөр чадавхтай ажиллах хүч, үр ашигтай удирдлагын  тогтолцоог бий болгон өмнөө тавьсан зорилгодоо түргэн хугацаанд өндөр бүтээмжтэйгээр хүрэхэд түлхэц болох арга  хэрэгслийн нэг нь ISO 9001 олон улсын практик аргачлал юм.Олон улсын стандартчиллын байгууллагаас байгууллагын нэр төрөл, хэмжээнээс үл хамаарч аливаа байгууллагад чанарын удирдлагын үр нөлөөтэй  тогтолцоог хэрэгжүүлж, ажиллуулахад туслах зорилгоор ISO 9000 бүлэг стандартыг боловсруулсан байдаг. ISO 9000 бүлгийн хүрээний чанарын удирдлагын стандартуудын суурийг чанарын удирдлагын үндсэн 8 зарчим бүрдүүлж өгдөг. Үүнд:

  • Хэрэглэгчийг баримжаалсан үйл ажиллагаа явуулах:
  • Манлайлах:
  • Ажиллагсдыг татан оруулах:
  • Үйл явцын хандлага:
  • Удирдлагад тогтолцоотойгоор хандах:
  • Байнгын сайжруулах
  • Шийдвэр гаргахдаа бодитойгоор хандах
  • Нийлүүлэгчтай харилцан ашигтай харилцаа тогтоох гэсэн зарчимууд багтаж байна.

АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг Монгол улсын боловсролын салбарт анх удаа хэрэгжүүлснээр сургуулийн нэр хүнд өсч, оюутан суралцагсдын сэтгэл ханамж дээшилж, багш ажиллагсдын ур чадвар зогсолтгүй хөгжин, Монголын эрүүл мэндийн тэр дундаа сувилахуйн салбарын боловсролын хөгжилд том ахиц гарах үүд хаалга нээгдэж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл