Эрүүл мэндийн яамны харьяа эрүүл мэндийн байгууллага, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн менежерүүдийн сургалт 2017 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалтыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрүүл мэндийн хөгжлийн Төв Удирдлагын академитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлага, төлөвлөлт, карьер менежмент, залгамж халааг бэлтгэх төлөвлөгөө, хүний нөөцийн ажилтны ёс зүй, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт, ажилтны сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтын үр дүнг үнэлэх асуудлаар Удирдлагын академийн эрдэмтэн, багш нар онолын мэдлэг олголоо. Түүнчлэн Эрүүл мэнийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас салбарын хүний нөөцийн хөгжлийг хангах чиглэлээр тус яамнаас 2016-2017 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, шинээр батлагдсан эрх зүйн баримт бичгүүд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн бол Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албанаас төгсөлтийн дараахь сургалт, эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний зүгээс анхаарах асуудлаар мэдээлэл өгч, сургалтанд оролцогчидтой санал солилцлоо.