Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Төгсөлтийн дараахь сургалт эрхлэгч байгууллагын үйл ажиллагаанд хийх явцын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоно


Эрүүл мэндий яам, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан болон хоёрдахь шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын тогтолцоог боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд 2017 оны 10 сарын 19-ний өдрөөс 26-ны өдрүүдэд Япон улсын “Олон Улсын Эрүүл Мэнд, Анагаах Ухааны Үндэсний Төв”-ийн Анагаах ухааны боловсролын хэлтсийн ахлах зөвлөх Мураока Акира Монголд ажиллаж, төгсөлтийн дараахь сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх шалгуурыг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөгөө өгч ажиллав. 
Зөвлөх Мураока Акира Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүдтэй хамтран төгсөлтийн дараахь сургалт эрхлэгч байгууллагын үйл ажиллагааны явцын  үнэлгээний шалгуурын дагуу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд туршилтын үнэлгээг хийсэн бөгөөд тус байгууллагад холбогдох зөвлөмж өгсөн байна. 
Тэрээр 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын холбогдох мэргэжилтнүүд, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан болон хоёрдахь шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын тогтолцоог боловсронгуй болгох нь” төслийн зөвлөхүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албаны холбогдох мэргэжилтнүүд уулзаж, төгсөлтийн дараахь сургалт эрхлэгч байгууллагын үйл ажиллагаанд хийх явцын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, шалгуур үзүүлэлтүүдийг эцэслэн боловсруулах талаар санал солилцов. 
Төгсөлтийн дараахь сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийж,  үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах нь төгсөлтийн дараахь сургалтын чанар сайжирч, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэн гаргах суурь болох юм. 

Холбоотой мэдээ, мэдээлэл