Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хавдар судлалын үндэсний төв гаднах талбайгаа тохижуулж, өнгө нэмлээ


Хавдар судлалын үндэсний төвийн гаднах 3800 мкв талбайг Нийслэлийн засаг даргын тамгын газрын ажлын алба, Нийслэлийн орон нутгийн хөгжүүлэх сангаас 2017 онд хийгдэх төсөл хөтөлбөрийн хүрээнд “Эм Эн Ай Жи” ХХК нь 200 автомашины зогсоол, хүчтгэсэн 9800мкв асфальтан зам, явган хүний зам 900 мкв, гэрэлтүүлэг чимэглэл мөн яаралтай түргэн тусламжийн хүлээн авах байрны гадна сүүдрэвч гэх мэт иж бүрэн гадна тохижилтын ажил хийж гүйцэтгэн өнөөдөр хүлээлгэн өглөө. Нээлтийн үйл ажиллаанд НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн зэрэг холбогдох албаныхан оролцлоо.

Манай улсад хавдар судлалын алба үүсч хөгжсөн түүх нь 1921 оны ардын хувьсгалтай  салшгүй холбоотой юм. 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-аас тухайн үеийн анагаах ухааны орчин үеийн хамгийн шилдэг багаж тоноглолыг иж бүрнээр нь манай улсад шилжүүлэн өгч 45 ор бүхий “Цацраг туяа”-ны эмнэлэг байгуулагдсан нь хавдар судлалын орчин цагийн тусламж үйлчилгээ хөгжих эхлэлийг тавьсан билээ.

Төр засгаас хавдар судлалын тусламжийн материаллаг баазыг өргөжүүлэн хөгжүүлэхэд тасралтгүй анхаарч олон чухал шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. Тухайлбал, БНМАУ-ын СнЗ-ийн 1981 оны 6 сарын 26-ний өдрийн 198 тогтоолоор “Улсын Цацраг туяаны эмнэлэг”-ийг 200 ортой больниц, зөвлөх поликлиник, нэгдсэн лабораторийн тасаг, урьдчилан сэргийлэх үзлэгийн байнгын бригад бүхий “Улсын хавдар судлалын төв” гэж нэрлэн хавдар судлалын төвийн зориулалттай шинэ цогцолборыг 1982 оны 12-р сарын 25-нд ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн байдаг.

Тус үндэсний төв нь ашиглалтад орсноор улсын хэмжээнд олон мянган өвчтөн, эмчлүүлэгчдэд үйлчлэн үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл хэвийн явуулж байна. 1982 оноос хойш их засвар хийгдэлгүй зөвхөн урсгал засварын хэмжээнд ажлууд хийгдэж байсан бөгөөд гадна тохижилтын хүрээнд 2009 оны 09-р сард эмч судлаач Н.Нямдаваа нэрэмжит “Хавдар судлалын үндэсний төв” болон нэр өөрчлөхөд дурсгалын хөшөөний гадна тохижилтын ажил хийгдэж байсан юм.

Зах зээлийн системд шилжсэн 90-ээд оноос хойш тус цогцолборын эргэн тойронд бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн ажлууд ихээр хийгдэж хур хог, газрын бүтэц, гадна тохижилт ихээр эвдэгдэн гэмтсэн байсныг нь тус цогцолборын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг болж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл