Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор ЭМЯ, Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран “Хүний нөөцийн хөгжил, төлөвлөлт” сургалтыг 2017 оны 10 сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад аймаг, нийслэлийн ЭМГ, НЭ, БОЭТ болон 9 дүүргийн ЭМТ, нийслэлийн амаржих газруудын хүний нөөцийн ажилтан нийт 72 хүн оролцож байна.
Сургалтад хамрагдсанаар эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийг сайжруулах, хэрэгжүүлэх чадамж сайжирч, эрүүл мэндийн ажилтны карьер төлөвлөлт болон төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалтын талаар онолын мэдлэгийг эзэмшинэ. Мөн байгуулагын соёлыг хэвшүүлэхэд хүний нөөцийн ажилтны үүрэг оролцоог болон хүний нөөцийн ажилтнуудын ёс зүй менежментийг сайжруулах талаар суралцана