Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сайд Д.Сарангэрэл харъяа байгууллагын удирдлагуудтай уулзлаа


Сайд уулзалтын эхэнд Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн ойрын хугацаанд шуурхай хийж хэрэгжүүлэх ажилуудаас дурдвал:

  1. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх 23 зүйл заалт бүхий үйл ажиллагаа тодорхой болсон. Эдгээрийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх, эмнэлгүүдийн харьцангуй бие даасан үйл ажиллагаатай болгох,
  2. Эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалын сангаас салгаж Эрүүл мэндийн салбарт нь өгч зориулалтаар нь ашигладаг болох. Хэрэв захиран зарцуулдаг болбол иргэдийн нуруун дээр, гэр бүлийн орлогод ачаалал болоод байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээтэй энэ зардлыг бууруулах боломж бүрдүүлэх,
  3. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах ёстой. Нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл мэндийн асуудал болон эрүүл мэндийн салбар иргэд хоорондын хамтын ажиллагаа. Мэдээж хэвлэл мэдээлэл. Энэ асуудалд дорвитой ахиц гаргах,
  4. Эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өсгөх, ямар үйл ажиллагаа явуулбал нэр хүнд нь өсөх талаар саналаа ирүүлэх,
  5. Мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах. Эрүүл мэндийн салбар хийсэн ажлаа олон нийтэд хангалтгүй хүргэж байна.  Олон нийтийн төлөө ажил хийсэн бол түүнийгээ хүргэх- мэдээлэх,

Энэ үеэр харъяа байгууллагын удирлагууд төв болон төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн тусламж үйлчилгээ, тулгамдаж буй асуудлууд болон цаашид анхаарч ажиллах талаар санал бодлоо хэлсэн юм.

Уулзалтын төгсгөлд сайд хэлэхдээ Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад зарим нэг зохицуулалтыг хийх шаардлагатай байна. Улсын  үйлчилгээтэй том эмнэлгүүд үйл ажиллагаанаасаа олсон орлогоо бие дааж зарцуулах хүрээнд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ. Ингэснээр эмч, эмнэлгийн ажиллагсад хийсэн ажлын үр дүн, гүйцэтгэлээрээ цалин урамшууллаа нэмэгдүүлэх, нийгмийн асуудлаа сайжруулах боломж бүрдэнэ. Мөн хүний нөөцийг сургаж мэргэшүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ гэдгийг ч онцоллоо. Түүнчлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын хамтын уялдаа холбоог сайжруулах, эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдүүлэх, зорилтот бүлгээ зөв тодорхойлж, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах, нийгмийн эрүүл мэнд чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаас гадна эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг өсгөх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулна гэдгээ илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл