Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурал хийлээ


ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба ЭМС-ын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/207 тоот “Эхийн өвчлөл, эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн тандалтын журам батлах тухай” тушаалын 3.1-т заасан  үүргийнхээ дагуу “Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал” цахим хурлыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Г.Баттулга, НҮЗП-ийн эрхлэгч Ц.Үржиндэлгэр, ЭХЭМҮТ-ийн ЭХЭМҮТ-ийн Статистик мэдээлэлзүйн тасгийн эрхлэгч Б.Одмаа, Тандалт судалгааны албаны эмч, мэргэжилтнүүд, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч н.Жанаргүль, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан,  Өвөрхангай, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Завхан, Хэнтий аймгийн эрүүл мэндийн газрын эх барих эмэгтэйчүүдийн мэргэжилтэн, мэдээллийн мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүд, статистикч эмч нарын төлөөлөл бүхий 92 хүн оролцлоо. 

Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн захирал Г.Баттулга удирдан, Тандалт судалгааны албаны эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ц.Отгонцэцэг ЭМС-ын 2017.05.18-ны өдрийн А/207 тоот тушаал, Тандалт судалгааны албаны эмч Г.Батзул “Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал”, ЭХЭМҮТ-ийн НҮЗП-ийн эрхлэгч Ц.Үржиндэлгэр “Амьгүй төрөлтөөс сэргийлэх тусламж үйлчилгээ”-ны талаар онолын мэдээлэл хийв. Хурлаар амьгүй төрөлтөд хүргэдэг гол шалтгаанууд, тэдгээрийн хүндрэлээс сэргийлэх, тусламж үйлчилгээний зарчим  чухал болохыг дурьдлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл