Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАНА


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажил, дүүргийн хүүхдийн эмнэлэгүүдэд хэр хангагдаж байгаатай танилцахаар Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа. 

Сонгинохайрхан дүүргийн хувьд хүүхдийн 3 тасаг, 165 ортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Томуу, томуу төст өвчний үед нэмэлт ор тавьж нийтдээ 258 ортойгоор  тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Өнөөдрийн байдлаар орны ачаалал хэвийн. Зайлшгүй шаардлагатай эмийн нөөц 100 хувь бүрдсэн,  нөөц тасардаггүй гэлээ.

Харин Баянгол дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг нь 140 орны хүчин чадалтай ба томуу, томуу төст өвчний улиралчлалын ачааллын үед нэмэлт 120 орыг дэлгэн ажиллахаар бэлтгэн хангагдсан байна. Дүүргийн эрүүл мэндийн төвөөс хүүхдийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг хянах камержуулалттай. Сүүлийн 7 хоногийн байдлаар ханиад, хатгаа хүндэрсэн өвчтнүүд зонхилж байгаа, шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг НЭМГ-т хүргүүлж, боловсон хүчний хувьд сувилагч дутагдалтай байгааг хэллээ. Одоогийн байдлаар 15 эвхдэг ор, өрөөнүүдэд нийт 46 орыг нэмэлтээр байрлуулсан. Цаашид эмнэлгийнхээ  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Хүүхдийн сэргээн засах төв”-ийг эмч нарын өрөөний зориулалтаар ашиглан, одоо ашиглаж байгаа эмч нарын өрөөнд ор дэлгэх мөн Ахмадын эмнэлэгт 60 ортой тасаг нээхээр төлөвлөжээ.

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нь 135 ортой үйл ажиллагаа явуулдаг ба томуу, томуу төст өвчний улиралчлалыг угтуулан нэмэлтээр эхний 20 орыг дэлгэн нийт 155 орны хүчин чадалтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

            Зайлшгүй шаардлагатай эмийн нөөц 90-95, вирусын гаралтай өвчний үед хэрэглэх эмийн нөөц 80-85 хувьтай тус тус байна. Томуу, томуу төст өвчний үед болон өвлийн улирал эхэлж буйтай холбогдуулан “Витаминжуулалтын аян”-г эхлүүлсэн, үйлчлүүлэгчдийн хоолны цэсийг баяжуулан өгч байгааг танилцууллаа.

            Сүүлийн 7 хоногт амьсгалын тогтолцооны өвчин голлож байгаа ба эмч, ажилчдын тоог нэмэгдүүлэн мөн рентген оношийг амралтын өдрүүдэд ажиллуулж байна. Рентген оношийн төлбөр 10.000 төгрөг байдаг ба яаралтай тусламж үйлчилгээ авч байгаа иргэдэд энэ төлбөр хамаардаггүй гэлээ.

Энэ үеэр дэд сайд Л.Бямбасүрэн хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. Тухайлбал хэвтэн эмчлүүлэгчдийн ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ, ариутгалд анхаарч ажиллах,Өрөөнүүдийн крант, сантехникийн асуудлыг засварлах, шинэчлэж хэвтэн эмчлүүлэгчдийн тав тух, хэрэгцээг бүрдүүлэх, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр заавар, зөвлөгөө өгөх  мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд “Цэгэн иллэг хийх зөвлөмж”-ийг эмч, сувилагч нар өвчтөнгүүдэд зааж өгөх, эмнэлгийн хүлээн авах хэсэгт байрласан мэдээллийн самбарыг тогтмол шинэчилж байх, ЭМД-ын буцаан олголтын нэхэмжлэлийг тогтмол явуулж байх чиглэлд анхаарч ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголлоо.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл