Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Энэ жил 49 эмч багаараа Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ-д суралцана


Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28- г нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар суралцах эрхийн бичиг олгосны дагуу олон улсын харилцагч мэргэжил нэгт байгууллагууд, их дээд сургуульд суралцуулахаар шийдвэрлэлсэн. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг, Дэд сайд Л.Бямбасүрэн нар энэ онд гадаадад суралцах эмч нартай уулзлаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг хэлэхдээ эхний ээлжинд БНСУ- д 26, БНЭУ-д 11, Япон улсад 8, ОХУ- д 4 нийт 49 эмч ажилчид багаараа суралцах юм. Сургалтад хамрагдаж буй эмч мэргэжилтнүүд сайн сурч, мэргэшиж ирэх, ингэж сурч ирэхдээ ард түмэндээ хэрэгцээтэй нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай нарийн тоног төхөөрөмж, хэрэгслэлийн судалгааг гаргаж эмнэлгийн удирдлагууддаа мэдэгдэн захиалгаа өгөх, удирдлагууд 2018 онд төсөвт суулгаж өгөх чиглэлээр ажиллах, суралцаад ирэхэд нь ажиллах нөхцөл орчныг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн гадаадад явж эмчлүүлэх урсгалыг багасгах зорилгоор  28 чиглэлээр багийг сургана гэж тодорхойлсны дагуу та бүхнийг мэргэшүүлэхээр томилж байгаа явдал юм.  Иймд  шинэ оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт тоног төхөөрөмж дутагдахаас сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллахыг захиад сургалтад хамрагдах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд амжилттай суралцаж эх орондоо элэг нэгт ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө амжилттай ажиллахыг хүсэн ерөөлөө.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл