Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Гавьяат эмч Д.Цэвээнд хүндэтгэл үзүүллээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн 174 дүгээр зарлигаар Монгол улсын хүний гавьяат эмч цол хүртсэн Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний эмч Дүгэрийн Цэвээнийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Гавьяат эмч Д.Цэвээн нь 1975 оноос хойш эрүүл мэндийн салбарт тасралтгүй 35 жил ажилласан АУ-ын магистр, клиникийн профессор, нүдний эмчийн тэргүүлэх зэрэгтэй эмч юм.