Ахмад настны баярыг тэмдэглэх НҮБ-ын шийдвэр 1990 онд гарч, манай улс 1992 оноос Ахмадын баярыг тэмдэглэж иржээ. НҮБ-ын гишүүн улс бүр аравдугаар сарын эхний 7 хоногийг ахмадуудын эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэдэг.Эрүүл мэндийн яамны удирдлагууд энэ өдөр алтан үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр эрүүл мэндийн яамны удирдлагуудын зүгээс ахмадууддаа хандаж салбарт авч хэрэгжүүлэх онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулан, ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө.Мөн азай буурлууд маань сэтгэлийн үгсээ хэлэхдээ бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад ахмад үеийнхэн талархаж буйгаа илэхрийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүсье гэлээ.