Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Чимх давс-Таны эрүүл мэндэд” хөтөлбөрийн нээлт боллоо


 Хүний эрүүл мэндийн байдал болон ялангуяа халдварт бус өвчин хэмээх зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар зэрэг өвчнүүдийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлийн нэг бол хүн амын давсны зохисгүй хэрэглээ юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор хүн өдөрт 5 гр давсыг хэрэглэх ёстой байдаг.  Монгол хүмүүс өдөрт 10-15 гр давсны хэрэглээтэй байна гэдгийг судлаачид тогтоосон байна. Иймд зөв зан үйлийн төлөвшил буй болгох насанд байгаа бага насны хүүхдүүдэд давсны хэрэглээний талаар сургалт мэдээллийг хийх шаардлага нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал болж байгаа юм.

Үүнд үндэслэж Дархан-Уул аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн хамт олон санаачилж “Чимх давс-таны эрүүл  мэндэд” хөтөлбөрийг боловсруулж “Жигүүр” цогцолбор сургуульд хэрэгжүүлэхээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Үйл ажиллагааны нээлтэнд Нийгмийн эрүүл мэндийн төв, “Жигүүр” цогцолбор сургуулийн дарга удирдлагууд, багш, ажилчид, эцэг эх, сурагчид  оролцсон ба хүүхдүүд хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжиж, урлагийн үзүүлбэрүүдийг үзүүлж сонирхуулав.

Хөтөлбөрийн зорилго нь сургуулийн цайны газарт хийж байгаа бага ангийн хүүхдүүдийн “Үдийн цай” хөтөлбөрийн хоол, цайны  давсны хэмжээг бууруулах ба давсны хэмжээг Японы  давс хэмжигч аппаратаар хэмжих юм. Мөн зөвхөн үдийн цай хоол төдийгүй, багш ажилчид, сургагчдын гэрийн хоол цайны давсыг ч хэмжинэ. Нийгмийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хэмжисэн давсны хэрэглээгээр суурь судалгаа хийж, хөтөлбөрийн хүрээнд багш, сурагчид, эцэг эхчүүдэд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл болон давсны зохистой хэрэглээгээр сургалт, сурталчилгааг төрөл бүрийн аргаар зохион байгуулах юм.  

Холбоотой мэдээ, мэдээлэл