Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Увс аймагт ажиллав


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нараар ахлуулсан ЭМЯ, АШУҮИС, ЭХЭМҮТ, ХСҮТ, УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр тус аймгийн удирдлагуудтай уулзаж, Увс аймгийн эрүүл мэндийн салбарын үзүүлэлт, үйлчилгээ, ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тулгамдаж байгаа асуудал зэрэг олон зүйл дээр санал бодлоо солилцов. Дээрх баг бүрэлдэхүүн Увс аймагт ажиллах үеэрээ ЭМГ, АНЭ, ӨЭМТ, СЭМТ болон хувийн хэвшил зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, эмч эмнэлгийн мэргэжилтэн нарт ажлын байрны дагалдуулах сургалт зохион байгуулж, иргэд үйлчлүүлэгч болон эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгуулах юм байна. Мөн өндөр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээг АНЭ дээр хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл