Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өвөрхангай аймгийн нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн үйл ажиллагааны явцтай танилцлаа


Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбар 2017 оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-Хэнийг ч орхигдуулахгүй тусламжийн жил" болгон зарлаж, тухайлсан жилийн 8 зорилтын хүрээнд 48 ажил төлөвлөж, одоогийн байдлаар 82.7 хувьтай хэрэгжиж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд Өвөрхангай аймгийн нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн үйл ажиллагаануудаас дараах ажлуудыг "Бусад аймгуудад сайн туршлага болох үйл ажиллагаа болжээ" гэж онцоллоо. Үүнд:

  • Эрүүл мэндийн студийг байгуулж, орон нутгийн телевизүүдтэй хамтран тус студээр дамжуулан иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл сургалт, зөвлөгөө, нэвтрүүлэг бэлтгэж хүргэдэг үйл ажиллагаа
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Эмч клубын" үйл ажиллагаа
  •  Эх, хүүхдэд хүрч үйлчлэх явуулын тусламж үйлчилгээ
  • Хэнийг ч орхигдуулахгүй найрсаг тусламж үйлчилгээг зохион байгуулж, зорилтот айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгч нарт хүрч үйлчилсэн үйл ажиллагаа
  • "Архидалтгүй Өвөрхангай аймаг" хөтөлбөрийн хүрээнд сум бүрт салбар зөвлөл байгуулан ажиллуулж байгаа туршлага
  • Айзамт дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн зөв дадлыг сурталчилсан үйл ажиллагаа. Үүнд:
    • Нарны алхалт
    • Дугуйн парад
    • Авто машингүй иргэдийн явган парад
    • 100 цагаан нөмрөгтөний гар угаах бүжиг
    • Ажлын байрны дасгал
  •  Бусад салбаруудыг татан оролцуулж байгаа үйл ажиллагаа. Тухайлбал:
    • Боловсролын байгууллагууд болон аймгийн Хөгжимт драмын театр, Авто тээврийн болон Цагдаагийн газар зэрэгтэй хамтран эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгаа зохион байгуулсан зэрэг үйл ажиллагаануудыг онцоллоо.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл