Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Үйл явдлын өдөр тутмын мэдээлэл /2017.09.21/


Улсын хэмжээнд:
Цаг агаарын мэдээ:
 Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 9-14 м/с, говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Халдварт өвчин:

2017 оны 9 сарын 20-ны өдрийн байдлаар 70 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеээс (n=72) ижил түвшинд байна.

  • Нийт тохиолдлын 42.9%(n=30) нь онош батлагдсанаас 40%(n=12) эмнэлэгт хэвтсэн, 60%(n=18) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна. Онош үгүйсгэгдсэн тохиолдлын 12-т нь харшлын гаралтай тууралт илэрсэн байна.
  • Онош батлагдсан тохиолдлын 66.7%(n=20) гэдэсний халдвар, 30%(n=9) амьсгалын замын, 3.3%(n=1) бусад халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Олон улсын хэмжээнд:

Хумхаа өвчин : Их Британи  

Их Британи улсад хумхаагийн 3 тохиолдол батлагдсан тухай мэдэээллийг 2017 оны 9 сарын 7-ны өдөр өгсөн байна. Тандалт судалгаагаар өвчтөнүүд Кипр улсад аялсан өгүүлэмжтэй байсан тул иргэдийг Кипр улсад аялал зугаалгаар явахгүй байх талаар Их Британи улсын ЭМЯ-аас зөвлөмж гаргажээ.

Хүний коронавирус (MersCoV)-ын халдвар: Арабын Нэгдсэн Эмират улс

2017 оны 8-р сарын 27-нд Хүний коронавирусын халдварын батлагдсан 1 тохиолдол нэмж мэдээлэгдсэн. 78 настай, эрэгтэй, ажил эрхэлдэггүй ба өвчтөний  биеийн байдал тогтвортой, эмчилгээ хийгдэж байна.

ДЭМБ-ын албан мэдээгээр MersCoV-ийн халдварын лабораториор батлагдсан 2081 тохиолдол, 722  нас баралт бүртгэгдсан байна.

Шар чичрэг: Нигери

Тус улсын Илорин, Историн мужуудад шар чичрэгийн 2 тохиолдол бүртгэгдсэн байна. ЭМЯ-ы судалгааны баг орон нутгийн эмнэлгүүдээс 38 дээж цуглуулж, Илорины их сургуулийн эмнэлэгийн вирус судлалын төвд илгээсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл