Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа


ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Др Шин Ён-сү Монгол улсад айлчилж байна. Тэрээр өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам олонтой Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв болон 14 хорооны өрхийн эмнэлэгт ажиллаж, Засгийн газрын зүгээс ДЭМБ зэрэг эрүүл мэндийн түншүүдтэй хамтран эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг нийт монголчуудад хүртээмжтэй болгох зорилгоор хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа. 

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Др. Шин Ён-Сү энэ үеэр хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд ДЭМБ үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хотын захын хорооллууд, хөдөөгийн алслагдсан хүн ам, болон нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчин түмэндээ эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг үр ашигтай үзүүлэхэд анхаарч байна. “Монгол Улс нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох, 2030 он хүртэлх Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, нүүдлийн мал аж ахуй эрхлэж буй өрхөөс эхлээд Улаанбаатар хотод шилжин суурьшигч гээд нэг ч хүнийг чанартай, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөхүйц тусламж үйлчилгээнээс орхигдуулахгүй байх чин эрмэлзлээр дүүрэн байна” хэмээн онцоллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл