Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Захирал Шин Ян-Суг хүлээн авч уулзлаа


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн баруун бүсийн захирал Шин Ян-Су 2017 оны 09 сарын 25-27-нд хооронд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд өнөөдөр ноён Шин Ян-Сүг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзлаа. Ноён Шин Ян-Сү Монгол улсад 7 жилийн дараа дахин ирж байгаа юм.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ:  Манай улсад 7 жилийн дараа дахин ирж байгаад баяртай байна. "Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын тууштай дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг. Монгол улсын засгийн газар эрүүл мэндийн тогтолцоог олон улсын өндөр хөгжилтэй орны жишигт хүргэх, тусламж үйлчилгээ авч байгаа иргэнээ дагасан санхүүжилтийг бий болох талаар чухал ач холбогдол өгч ажиллаж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийн даатгалын тухай хууль шинээр боловсруулж 2030 он гэхэд хэрэгжүүлэх Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу тогтвортой хөгжилд хүрэх тодорхой алхмуудыг манай улс хийж байна. Энэхүү хамтын ажиллагааны стратеги нь бидний хамтдаа хийх ажлыг удирдан чиглүүлж, уг үзэл баримтлалын дагуу нийт Монголчуудын эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.Мөн Монгол орон даяар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж 40-65 насны иргэдийн 40 гаруй хувь оношилгоо эмчилгээнд хамрагдаад байна. Цаашдаа 2020 онд бүх насны иргэдээ элэгний В,С вирүсийн амжилттай үргэлжилж байгааг онцоллоо.

Ноён Шин Ян-Сү : Монгол улсад айчлан дахин ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд Монгол улсын засгийн газар бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийг зорьсон  стратегийн хүчин чармайлтыг бодлого болгон хэрэгжүүлж байгаад баяр хүргэлээ. Мөн орон даяар Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж 40 гаруй хувьтай байгаа нь дэлхийн бусад оронд байгаагүй өндөр хувь гэдгийг онцлоод, 2020 гэхэд Элэгний С вирүсгүй улс болох зорилтод хүрэхэд бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл