Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэлхийн эм зүйчдийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэндчилгээ дэвшүүллээ


Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа Монгол улсын нийт эм зүйч нар Та бүхэндээ “Дэлхийн эм зүйчдийн өдөр”-ийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж  эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

1912 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Олон улсын Эм зүйн холбоо” үүсч байгуулагдан жил бүр дэлхийн эм зүйчид чуулга уулзалтыг зохион байгуулдаг болсон.

2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Турк улсын Стамбул хотноо хуралдсан Дэлхийн эм зүйн холбооны хурлаас энэ өдрийг “Дэлхийн эм зүйчдийн өдөр” болгон албан ёсоор тэмдэглэж  ирсэн.

Эрүүл мэндийн яам төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран “Дэлхийн эм зүйчдийн өдөр”-ийг  Монгол Улсад 3 дахь удаагаа  тэмдэглэж байна.

Улс орны аюулгүй байдал, оршин тогтохын үндэс, хөгжил дэвшлийн суурь нь хүний эрүүл мэнд байдаг. Манай эм зүйч нар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах эрхэм үүргээ гүнээ ухамсарлан, өндөр мэргэжил эзэмшин, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, чанартай, аюулгүй, хүртээмжтэй эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхийг зорин ажилласаар ирсэн. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 38 эмийн үйлдвэр, 200 гаруй эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 1800 орчим эмийн сан, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд болон бусад салбарт нийт 2075 эм зүйч  ажиллаж байна.

Энэхүү өдрийг Эрүүл мэндийн байгууллагуудын эм зүйн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгааг олон нийтэд сурталчлах, Эм зүйчийн өсөн нэмэгдэж байгаа үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар иргэд, үйлчлүүлэгчдэд сурталчлах зэргээр тэмдэглэж  байна.  

Иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр, ачааг нуруундаа үүрэн ажиллаж ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, гавъяатууд, ахмад эм зүйч нарынхаа ариун үйлсээр бид үргэлж  бахархаж байдаг.

Эм зүйч Та бүхэн эрүүл мэндийн салбарын ажиллагсадаа манлайлан ажиллаж, шинэ ололт амжилт гаргахыг хүсэн ерөөе.

 

Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байх болтугай.

 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД,

АНАГААХ УХААНЫ  ДОКТОР, ПРОФЕССОР  А.ЦОГЦЭЦЭГ

Холбоотой мэдээ, мэдээлэл