Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БГД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН МЭС ЗАСЛЫН БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Баянгол дүүргийн Эрүүл  мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны чиглэлд шинээр “Гэмтэл, мэс заслын тасаг”-ийг 18 эмч, мэргэжилтэнтэй, хагалгааны 2 өрөө бүхий 25 ортой мэс заслын тасгийг нээж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааг эхлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүний нөөцийг чадавхижуулах, тусламж үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг  хамтран ажиллах уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  зохион байгууллаа.

        Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт УГТЭ-ийн Удирдлагууд, холбогдох эмч, мэргэжилтнүүд  болон Ерөнхий мэс засал, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн төлөөллүүд БГД-ийн Эрүүл мэндийн төвийн төлөөллүүдтэй оролцож цаашид Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн шинээр байгуулагдсан “Гэмтэл, мэс заслын тасаг”-ийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, туршлага солилцох, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах чиглэлээр санал солилцон хэлэлцэв. 
Цаашид УГТЭ-ийн зүгээс БГД-ийн ЭМТөвийн мэс заслын тусламж үйлчилгээг эхлүүлэх, тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад нь лавлагаа шатлалын үүргийн хүрээнд мэргэжил арга зүйн бүхий л дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцов

Холбоотой мэдээ, мэдээлэл