Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БҮХ ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СУВИЛАХУЙН АЛБАДЫН ДАРГА НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО


Эмнэлгийн тусламжийн газраас санаачлан  2017 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын 15-ыг дуустал эрүүл мэндийн бүх шатны байгууллагын сувилахуйн албадын дарга нарыг чадавхижуулах сургалтыг долоо хоног тутам зохион байгуулахаар төлөвлөсний дагуу эхний 4 удаагийн сургалт зохион байгуулагдаад байна. ЭМЯ-ны харьяа ЭМБ-уудын сувилахуйн албадын дарга нар Олон улсын хэмжээнд сувилахуйн чиглэлээр Англи хэл дээр гарсан  бодлогын баримт бичгүүдийг хуваарилан авч бие биедээ мэдээлэх, сургах хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа юм. Тухайн өдөртөө энэхүү мэдээллээ 21 аймаг, нийслэлийн ЭМГ, НЭ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, албадын дарга нарт цахим сургалт хэлбэрээр хүргэж байна. Мөн түүнчлэн сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги, сувилахуйн дагнасан үйлчилгээтэй төвийн стандарт, журам, сувилахуйн тусламж, үйлчилгээний зарим стандарт, удирдамжийг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Одоогийн байдлаар:

  • Хууль ба сувилахуй”; “Сувилахуйн хүний нөөцийн төлөвлөлт хийх удирдамж”: УНТЭ-ийн сувилахуйн албаны дарга Ц. Амаржаргал,
  • Сувилахуйн судалгааны ажлын ёс зүй”: УХТЭ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Нямсүрэн,
  • Сувилахуйн ажлын байрны уян хатан нөхцлийг бүрдүүлж ажиллах бодлого, төлөвлөлт: УГТЭ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Тунгаамаа,

“Сувилахуйн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах ажлын хүрээ, чадамж”: ХӨСҮТ-ийн Сувиахуйн албаны дарга Г.Бор нар Англи хэлнээс орчуулан хамт олондоо танилцуулж, хэлэлцүүлээд байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл