Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Тархи судлалын салбарынхан чуулж байна


Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Олон улсын эрдэм шинжилгээний хурал нь тархи судлалын салбарт  ажиллаж буй нийт эрдэмтэн судлаачдыг хамруулдаг үндэсний хэмжээний арга хэмжээ юм. Энэ удаагийнх Multidisciplinary Brain Science Forum-2017 нэртэйгээр зохион байгуулж байна. “Тархи судлалын орчин үеийн ололт” эрдэм шинжилгээний хурлыг монголын Нейросаны нийгэмлэг, АШУҮИС-ийн нейросайны оюутны клбутэй хамтран АШУҮИС-ийн Эм зүй, Био-анагаахын сургууль, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Монголын сэтгэцийн эмгэг судлаач нарын нийгэмлэг, Анагаах Ухааны академи, монголын эпилесипийн холбооны хамт олон хамтран зохион байгуулж байна. Хуралд гадаад дотоодын нэгдсэн эмнэлэг, төрийн болон хувийн их дээд сургуулийн 150 гаруй судлаач, эмч, багш эрдэмтэн оролцож, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж, нейросайнсын шинжилэх ухааны ололт дэвшилт шинэ технологийн талаар хэлэлцэж байна. Нээлтэнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцож үг хэллээ.

Нейросайны шинжлэх ухаан нь мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг молекулын түвшнээс эмнэлзүй, мэдрэл сэтгэц, сэтгэл судлал, зан үйл нейромаркетинг, нийгмийн түвшинд хүртэл судалдаг, олон салбарын нэгдмэл шинжлэх ухаан юм. Энэ салбарыг дэлхийн дахинаа хамгийн анх судлаж эхэлсэн түүх нь МЭӨ 170-аад он бөгөөд дэлхийн тархи судлалын байгууллага 1961 онд байгуулагджээ. Монголын нейросайны нийгэмлэг нь 2014 онд байгуулагдан, олон улсын түвшинд эрчимтэй хөгжиж буй тархи судлалын салбарыг монгол улсад хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ удаагийн хурлаар нейросайнсын салбарт гарсан сүүлийн үеийн ололт амжилттай танилцах, шинэ мэдээлэл солилцох, манай орны анагаах ухааны салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, гадаадын ижил төстэй байгууллага, судлаачидтай хамтран ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, төгсөлтийн дараах сургалт, IBRO-ийн зуны сургалт зохион байгуулах зэрэг өргөн боломжийг олгож байгаараа онцлог болж байна.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл