Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛИЙН БҮРТГЭЛ,ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛНЭ


Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвөөс бүсийн улс орнуудын вакцин, биобэлдмэлийн зохицуулалтыг хангаж ажилладаг Эмийн зохицуулалтын үүрэг бүхий яам, байгууллагын үйл ажиллагаанд 2013 онд үнэлгээ хийсэн. Үнэлгээний дүнд үндэслэн эмийн зохицуулалтын үйл ажиллагааны чадавхийг сайжруулах нь зүйтэй гэж үзэн Филипин, Камбожи,  Лаос, Монгол, Вьетнам зэрэг 5 оронд  эмийн зохицуулалтын талаар шийдвэр гаргах түвшинд болон хэрэгжүүлэх түвшинд ажиллаж буй боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг Солонгосын Засгийн газраас тухайлбал БНСУ-ын Эм, хүнсний аюулгүй байдлын яам санхүүжүүлэх бөгөөд нийт 5 /2015-2019/ жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс үнэлгээний дүнд эмийн зохицуулах үүрэг бүхий боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх дотоод, гадаадын сургалтад хамруулах чиглэлээр төслийг олгосон. Хамгийн гол зорилго нь эмийн бүтээгдэхүүн түүний дотор вакцин биобэлдмэлийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад улсын бүртгэлд бүртгэх явдал нэн чухал бөгөөд, бүртгэлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв хүргэх нь эмийн зохицуулалтын үндсэн үүргийн нэг. Эмчилгээ, оношлогоонд хэрэглэж буй эм, вакцины бүртгэлийн талаар баримталж буй бодлого, эрх зүйн орчинг эмийн мэргэжилтэнд хүргэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх юм. Ингэсэнээр Эм, вакцины бүртгэл, хэрэглээтэй холбоотойгоор ажилладаг эмийн мэргэжилтнүүдийн вакцин биобэлдмэлийн чанар, аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой болно. Мөн эмийн эмчилгээг зохицуулах хорооны гишүүд ДЭМБ-аас баримталж буй сүүлийн үеийн бодлого, мэдээлэлтэй болно. Түүнчлэн эм, вакцин, биобэлдмэлийн чанар, аюулгүй байдалд тавих хяналт сайжирах ач холбогдолтой.

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл