Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

Г.Шийлэгдамба сайд СЭМҮТ-д ажиллалаа


Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажиллаа. Тус төвийг Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын ухааны доктор, профессор Шанжийн Доржжадамбын нэрэмжит болгосонтой холбогдуулан салбарын сайд үйл ажиллагаатай нь танилцсан юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндсэний төвийн дарга Л.Насанцэнгэл тэргүүтэй тус төвийнхөн НИТХ-ын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102 тогтоолоор Эрүүл мэнд, спортын яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын ухааны доктор, профессор Шанжийн Доржжадамбын нэрэмжит болгосон талаар танилцуулж, түүхэн алдрын танхимыг салбарын сайддаа сонирхуулав.

 

Мөн Эрүүл мэнд, спортын яамны хөрөнгө оруулалтаар хийгдсэн төвийн цэвэрлэх байгууламж болон бусад ажлуудыг танилцуулж, Эрдмийн өргөөнд “Сэтгэцийн эрүүл мэндийн албаны үйл ажиллагаа, өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт илтгэлийг Эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Ганчулуун тавьсан юм.

Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр болж байгааг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба салбартаа хийсэн бүтээсэн гавьяатай СЭМҮТ-ийн зарим  ажилтнуудыг Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, яамны  "Хүндэт жуух"-аар тус тус шагналаа.

 

alt

Холбоотой мэдээ, мэдээлэл