Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

”ХҮНД ӨВЧТӨНИЙ АМЬСГАЛЫН ЗОХИОМОЛ ДЭМЖЛЭГ, АМЬСГАЛЫН ЗАМЫН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО


“Дэлхийн үжилтэй тэмцэх өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв эмнэлэг, Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэг, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль хамтран сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын замын сувилахуйн тусламж үйлчилгээний талаар мэдлэгийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, өвчтөний тусламж үйлчилгээг чанар, аюулгүй байдлаар ханган ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор  “Хүнд өвчтөний амьсгалын зохиомол дэмжлэг,  амьсгалын замын сувилахуйн тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалт, семинарыг 2017.09.13-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр зохион байгууллаа.

Дэлхийн улс орнуудын эрчимт эмчилгээний 412 тасагт хийсэн судалгаагаар эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэгчдийн 39%-д амьсгалын зохиомол дэмжлэгт эмчилгээ шаардлагатай байдаг ба өвчин эмгэгийн эзлэх хувь, амьсгалын замын цочмог дутагдал (66%), уушгины архаг бөглөрөлтөт өвчний сэдрэл (13%), ухаангүй байдал (10%) болон мэдрэл-булчингийн эмгэг (10%) байдаг байна.  Эдгээр эмчлүүлэгчдийн амьсгалын зохиомол дэмжлэгийн үргэлжлэх дундаж хоног нь 7 хоног байдаг ба  эндотрахейл гуурстай 75%, трахеостомын гуурстай 24%, маскаар шууд бус амьсгалын дэмжлэг 1% -ыг тус тус эзэлдэг байна. Иймд амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын замын сувилахуйн тусламжийг  цогцоор нь шийдэж өвчтөний аюулгүй байдлыг хангахад сувилагч мэргэжилтэнд мэдлэг, чадвар эзэмшүүлж, тусламж үйлчилгээг үр дүнтэй, чанартай, хүртээмжтэй үзүүлэх нь сувилахуйн тусламжийн нэн тэргүүнд тавигдах асуудал тул энэхүү сургалт, семинарыг зохион байгуулсан билээ. Энэхүү сургалтанд хот, хөдөөгийн 28 эмнэлгийн 206 гаруй сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож харилцан мэдээлэл,  туршлага солилцох, өнөөгийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шинэ мэдлэг мэдээллүүд олж авсан үр өгөөжтэй сургалт боллоо.  

Холбоотой мэдээ, мэдээлэл