Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Монгол Улсын хүнсний аюулгүй байдал чуулганд оролцож хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд сэдэвт илтгэл тавьлаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулав.

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганы нээлтэнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцож үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулж байгаа “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулга”-ны оролцогч эрхэм хүндэт зочид та бүхний энэ өдрийн амгаланг эрье. Хүнсний аюулгүй байдал бол Монгол улсын тусгаар тогтнол, эдийн засаг, нийгмийн хөгжил, тогтвортой байдал, хүний амьд явах эрхийг хангах үндсэн нөхцөл бөгөөд Үндэсний аюулгүй байдлын нэг чухал хэсэг. Дэлхийн Эрүүл Мэндийн  2005 оны 5-р сарын 58 дахь удаагийн Чуулганаар батлагдаж, гишүүн орнууд баталгаажуулснаар 2007 оны 6-р сарын 15-нд  хүчин төгөлдөр болсон Олон Улсын Эрүүл Мэндийн Дүрэм (2005)-ийн  Монгол Улс дахь хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээг  олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллагын 17 шинжээч 2017 оны 5 дугаар сард хийж гүйцэтгэсэн. Хөндлөнгийн шинжээч нар Монгол Улс дахь хүнсний аюулгүй байдлын  хэрэгжилтэд Хангалттай гэсэн үнэлгээ өгсөн ба дараах  үндсэн зөвлөмжийг ирүүлсэн. Үүнд:

  • Хүнсний аюулгүй байдлын тандалт, хариу арга хэмжээний үйл ажиллагааг дэмжих хууль эрхзүйг бэхжүүлэх
  • Хоол хүнстэй холбоотой өвчний лабораторийн хүчин чадлыг шинэ шинжилгээ, арга техник нэвтрүүлэх замаар сайжруулах
  • Эрсдэлийн үнэлгээ хийх болон салбар хоорондын хариу арга хэмжээний хамтарсан багийн хүний нөөцийн чадавхийг сайжруулах, ялангуяа аймаг орон нутагт

Монгол Улсын хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн эхний 5 байранд: Амьсгал, хоол боловсруулах, зүрх судас, шээс бэлгийн замын өвчнүүд болон гэмтэл, осол, гадны шалтгаант эмгэгүүд орж байна. Нас баралтын шалтгааныг зүрх судасны эмгэг, хавдар, гэмтэл, осол, гадны шалтгаант эмгэгүүд, хоол боловсруулах зам, амьсгалын замын эмгэгүүд эзэлж байгаа нь Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралт халдварын бус өвчнөөс шалтгаалж байгаа нь харагдаж байна. Хавдарын өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой.  Хавдар үүсэхэд нөлөөлдөг олон хүчин зүйл байдгаас Хоол хүнсний буруу хэрэглээ  ихээхэн   нөлөөтэй. Манай орны хүн амын дунд элэг, ходоод зэрэг хоол боловсруулах замын  хорт хавдарын тохиолдол өндөр байгаа нь хүн амын хооллох хэв маяг, дадал заншил, хүнсний аюулгүй байдлын асуудалтай нягт холбоотой. Хөгцөрч муудсан, хугацаа дууссан, хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсан, шарсан, хайрсан бүтээгдэхүүн байнга хэрэглэх, улаан мах түлхүү хэрэглэх нь хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг нь олон улсын эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон байдаг. 100 000 хүн амд ноогдох элэгний хорт хавдраар Монгол Улс тэргүүлж байгаа нь манай эрүүл мэндийн салбарын сэтгэл зовоосон асуудлын нэг болж байна. Өнөөдөр Монгол Улсад  Дэлхийн дундажаас эрэгтэйд 6 дахин, Эмэгтэйд 11 дахин өндөр өвчлөл бүртгэгдэж байна. Элэгний хорт хавдрын өвчлөлд вирусын халдвараас гадна, архи, эм зэрэг химийн гаралтай бодисын хэрэглээ, хүнсний аюулгүй байдал алдагдсан, хүнсний нэмэлтүүд, бохирдуулагч агуулсан хүнс хэрэглэх, хүнсийг буруу боловсруулан хэрэглэх, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахгүй байх  зэрэг шалтгаанууд дээгүүр байр эзэлдэг. Иймд МУ-ын ЗГ-аас Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.  Монгол Улс 2012 онд хүнсний аюулгүй байдлыг хангахад гол хөшүүрэг болох “Хүнсний тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж баталсан байдаг.  Мөн Эрүүл мэндийн яам 2017 онд Бага насны хүүхдийн хоол хүнсний тухай хуулийг боловсруулан батлуулаад байна.  Хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөлийн гол шалтгаан болсон буруу хооллолтоос сэргийлэх, хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын боловсролыг сайжруулах зорилгоор Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр, Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй эмгэгээс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр болон Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг батлуулан хэрэгжүүлж байна.

 Дээрхи чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор дараах баримт бичгийг Эрүүл мэндийн яамнаас боловсруулан  хэрэгжүүлж байна.  Үүнд:

  • Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хүүхдийн байгууллагын ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага, үзлэгт хамруулах журам (Эрүүл мэндийн  Сайдын 2013 оны 212 дугаар тушаал)
  • Тусгай хоолны дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам (Эрүүл мэндийн  Сайдын 2013 оны 207 дугаар тушаал)
  • “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын үзүүлэлтүүд” (Эрүүл мэндийн Сайдын 2014 оны 384 дүгээр тушаал)
  • Эх, бага насны хүүхдийн хооллолтыг дэмжих стратеги (Эрүүл мэндийн Сайдын 2015 оны 325 дугаар тушаал)
  • Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын хэмжээ батлах тухай (Эрүүл мэндийн Сайдын 2017 оны  А/74 дүгээр тушаал)
  • Заавар батлах тухай /хүнсний сав боодлын нүүрэн хэсэгт шим тэжээлийн мэдээлэл байршуулах заавар(Эрүүл мэндийн Сайдын 2017 оны А/221 дүгээр тушаал)
  • Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ авах журам (Эрүүл мэндийн Сайдын 2017 оны  А/328 дугаар тушаал)  

Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 5 жилд хийсэн судалгаанууд та бүхэнд харагдаж байна. Үүнээс НЭМХ-гээс 2015 онд хийсэн “Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь худалдаалж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал” судалгааг онцлон, үр дүнгээс нь товчлон танилцуулья.  Судалгаанд оролцсон бага, дунд, ахлах ангийн 1408 сурагчдын дийлэнх хувь нь ундаа (66.0%), пирожки (55.1%), зайрмаг (48.4%), чихэр (39.1%) зэрэг хямд үнэтэй, шимт чанар муутай, тос, сахар, давс, илчлэг өндөртэй бүтээгдэхүүнийг сургууль орчноосоо худалдан авч хэрэглэсэн байхад сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэсэн сурагчдөнгөж 5%байна. Түүнчлэн сурагчдын 17.8% нь сургуулийн орчинд хэрэглэсэн пирожки, мантуун бууз, хуушуур, төрөл бүрийн хоол, бургер, ороомог, кимбаб, салат зэрэг хоол хүнсний зүйлээс шалтгаалан сүүлийн нэг жилд гэдэс гүйлгэх, бөөлжис зэрэг шинж тэмдэг илэрсэн гэж хариулсан байна. Лабораторийн шинжилгээгээр сургууль орчинд худалдаалж буй бүтээгдэхүүний 7.5% дунд зэргийн давстай, 92.5% давс ихтэй, сургуулийн цайны газрын хоолтос ихтэй (дунджаар 17.6 гр) тус тус байна.Чихэр, ундаа  жүүсний 20 дээжийн 75,0%-д 12 төрлийн хүнсний будагч бодис (нэг бүтээгдэхүүнд 1-4 төрөл), тухайлбал, Норвеги, Швед, Герман, Англи, Япон, АНУ зэрэг орнуудад хэрэглэхийг хориглосон, ЕХ-нд хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхгүй байх, уг нэмэлтийг агуулсан хүнсний шошгон дээр “хүүхдийн анхаарал төвлөрөлт, хөдөлгөөний идэвхид нөлөөлж болзошгүй” гэсэн анхааруулга заавал тавихаар хуульчлагдсан Е102, E110, E122, E124, E129 зэрэг будагч бодис тус тус илэрсэн байна. Мөн аспартам (E951), нимбэгний хүчил (E330), бикарбонатнатри (E500), глутамат натри (E621) зэрэг бусад нэмэлтүүд илэрсэн. Гэхдээ эдгээр хүнсний нэмэлтүүд нь ЗДХ-ээс хэтрээгүй байсан. Нян судлалын шинжилгээнд авсан нийт дээжийн 2-9.8%E.coli, Bacillus cereus зэрэг хоолны хордлого үүсгэх эмгэг төрөгч нян, 3.6%хөгц мөөгөнцрийн бохирдолтой гарсан бөгөөд хотдог, бургер, ороомог, кимбаб, бууз, хуушуур, пирожки зэрэг түргэн хоол, мөн цуйван, будаатай хуурга, шарсан зайдас, нийслэл салат зэрэг бэлтгэснээс хойш тодорхой хугацаанд хадгалж, борлуулдаг бүтээгдэхүүнүүд байсан. Хүнд металын шинжилгээгээр123 дээжийн 3.2%-д кадьми(ундаа, жүүс), 10.5%-д хар тугалга (хоол, салат, аарцны ундаа, ундаа  жүүс, эх орны болон импортын жигнэмэг, вафль)-ны үлдэгдэл ЗДХ-нээс хэтэрсэн дүн гарсан байна. Түүнчлэн анар жүүс, “370 ундаа”, “Гоё жүүс”, “Капризон” ундаа, “Маамуу жүүс”, “В15” зэрэг ундаанд хүчиллэгийн агууламж  стандарт хэмжээнээс их гарсан. Эдгээр үр дүн нь сургуулийн орчинд хүүхдүүд эрүүл аюулгүй хоол хүнсээр үйлчлүүлэх нөхцөл бүрдээгүй болохыг нотолж байна.  Хоол хүнсээр дамжих өвчиний дэгдэлт төдийлөн буурахгүй байгаа нь Хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотой гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 2011-2017 оны 6 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт хоолны хордлогын 63 тохиолдол бүртгэгдэж, 2662 хүн үүнд өртсөн байна. Хоолны хордлогын 40 илүү хувь  сургууль, цэцэрлэгийн орчинд гарсан нь анхаарахгүй орхиж болохгүй асуудал юм.   Манай яамны зүгээс Хүнсний аюулгүй байдлын олон улсын хамтаын ажиллагаанд Монгол Улсын оролцоог хангах зорилгоор нилээдгүй ажлыг хийсээр ирсэн.  МУ-ын хүнсний стандартыг ОУ-ын жишигт нийцүүлэх, ОУ-ын стандартын төсөлд үндэсний байр суурийг илэрхийлэх зорилгоор 2005 оноос НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, ДЭМБ-ын хамтарсан Хүнсний хууль Эрх Зүйн Хороотой (CAC)-той хамтран ажиллаж байна. 2010 оноос ДЭМБ-ын Хүнсний Аюулгүй Байдлын Олон Улсын Байгууллагуудын Сүлжээ (INFOSAN)-нд оролцож, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр боловсрол олгох, шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээлэл хүргэх асуудлыг  яамны харьяа байгууллагуудаар дамжуулан, мэдээллийн бүх сувгийг ашиглан  хүн амд хүргэж байна.  Хүн амын хоол тэжээл, хүнсний хангамжийг хангах асуудал нь ганц нэг салбарын хариуцан гүйцэтгэх ажил биш бөгөөд маш олон салбарын хамтын ажиллагаа шаардлагатай байдаг. Эдгээр салбаруудын үйл ажиллагааг зохицуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, давхардлыг арилгахад  бусад улсын туршлагыг авах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах  чиглэлээр Эрүүл мэндийн салбарт дараах чиглэлээр бодлогын болон техникийн дэмжлэг шаардлагатай байна. Үүнд:

  • Хүнсэн дэх шимэгчийн болон вирусын бохирдол, хүнсний бохирдлын өртөлтийн  (пестицид, хүнд метал, эмийн бодис, цацраг идэвхит бодис г.м) үнэлгээг хийх;
  • Шинэ технологиор үйлдвэрлэгдсэн хүнс, хувиргасан амьд организмаас гаралтай хүнс зэрэг дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн хүнсний эрсдэлийг үнэлэх мэргэжилтэн болон лабораторийн  чадавхийг сайжруулах;
  • Илчлэг, транс тос, чихэр, давсны агууламж өндөр хүнс, чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдааг татварын бодлогоор хязгаарлах;
  • “Эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс”-ний зарсурталчилгааг хориглох бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх;
  • "Хоол тэжээлийн далд өлсгөлөн“ бууруулах - аминдэм, эрдэс бодисоор  бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг хангахад шаардлагатай зардлыг улсын төсөвт жил бүр тусгажбайх. 

 Анхаарал хандуулсанд  Та бүхэнд баярлалаа. Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл