Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Мобайл эрүүл мэнд" төслийг үргэжлүүлэх хүсэлт тавьлаа


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Эрүүл Мэндийн Сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ким Ин Сеон, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Др Сергей болон Солонгосын Дүрс Оношлогоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн хүрээнд ҮОЭТ-ийн Цөмийн анагаах ухааны тасагт ажиллах нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг урт хугацаагаар сургах, Мобайл эрүүл мэнд төсөл, Сүрьеэгийн төсөл, Эрүүл мэндийн мэдээллийн технологийн төслүүд хэрэгжилтийн үр дүнг ярилцаж, санал сонилцлоо.

Уулзалтын үеэр сайд А.Цогцэцэг хэлэхдээ: Үндэсний оношлигоо эмчилгээний төвийн Цөмийн анагаах ухааны тасагт  ажиллах нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг 2 ээлжээр сургах төсөл нь манай улсад анх удаа байгуулагдах Изотопын бэсрэг үйлдвэрт ажиллах мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, мөн Цөмийн анагаах ухааны тасагт мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, ЭМЯ, ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа Мобайл эрүүл мэнд төсөл нь алслагдсан орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орчин үеийн зөөврийн оношлогооны тоног төхөөрөмжийг ашиглан цаг алдалгүй үзүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаад ЭМЯ-ны зүгээс талархаж, төслийг цааш нь үргэлжлүүлж, илүү олон аймаг, сумдад хүргэх тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл