Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Бутаны Вант улстай эрүүл мэндийн салбарт тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бутаны Вант улсын гадаад хэргийн сайд Дамчо Доржийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үер талууд Монгол улсын эрүүл мэндийн яам болон Бутаны Вант улсын эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах, уламжлалт анагаах ухааны чиглэлээр талууд хамтран ажиллах боломжийн талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд А.Цогцэцэг Бутаны Вант улсын гадаад хэргийн сайд Дамчо Доржийг Монгол улсад ажлын айлчилд нь амжилт хүсч, Монгол, Бутан хоёр улс түүх, соёлын өв, шашин шүтлэгийн хувьд ижил төстэй бөгөөд уламжлалт анагаах ухааны эртний түүхтэй орнууд учир цаашид уламжлалт, болон орчин үеийн анагаах ухааны салбарт бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн түүнчлэн Монгол улс Бутаны Вант улстай 2012 оноос дипломат харилцаа тогтоосноос хойш 2 улсын анагаах ухааны салбар, тэр дундаа Уламжлалт анагаах ухааны салбарт дахь хамтын ажиллагаа хөгжиж, Бутаны Вант улсын  эмч мэргэжилтнүүд энэ чиглэлээр суралцаж эхэлсэн болохыг тэмдэглэв. Манай улсын эмнэлгийн тусламж үзүүлдэг төрийн өмчтэй бүх эрүүл мэндийн байгууллагуудын дэргэд Уламжлалт анагаах ухааны салбар, тасаг, нэгж, кабинет байгуулагдан үйл ажиллагаа явуулдаг арвин туршлагатай. Тиймээс манай улстай мөн адил Уламжлалт анагаах ухаан өндөр хөгжсөн Бутаны Вант улстай хамтран ажиллаж, Уламжлалт анагаах ухаанд нэн шаардлагатай ховор зүйлийн эмийн ургамал нийлүүлэх, Дэлхийд алдартай Монголын шаваран эмчилгээг нэвтрүүлэн, энэ чиглэлээр судалгаа шинжилгээг эхлүүлэх боломж нээлттэй байгааг онцлов.

Ноён Дамчо Доржи Уламжлалт анагаах ухааны олон жилийн түүхтэй Монгол улстай энэ салбарт хамтран ажиллах боломж нээлттэй болж байгаад баяртай байна. Монгол улсын Уламжлалт анагаах ухааны салбарт өргөн ашиглагддаг шаваран эмчилгээ Бутаны Вант улсад төдийлөн нэвтрээгүй учир, энэ чиглэлээр эмч мэргэжилтэн бэлтгэн, сургалт, дадлага явуулах нь зүйтэй гэдэгт сайд А.Цогцэцэгтэй санал нийлж байгаагаа хэллээ. Монгол улсын Эрүүл мэндийн яамтай олон чиглэлээр хамтран ажиллах албан ёсны хүсэлт тавин 2 улсын улсын эрүүл мэндийн яамдуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрийн зүгээс дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл