Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Цөмийн оношилгооны тасагт ажиллах эмч, мэргэжилтнүүд БНСУ-д урт хугацааны сургалтад хамрагдаж байна


  “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Эрүүл Мэндийн Сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Инсеон Кимийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар ЭМЯ-тай хамтран ажиллаж “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд Цөмийн оношилгооны тасгийн үйл ажиллагаа, удирдлагыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн Монгол Улсад шинээр бий болж буй изотоп үйлдвэрлэх циклотрон, цацраг идэвхт эм, тариа бэлтгэх лаборатори, цацрагийн халуун цехд ажиллах эмч, мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байгаа талаар ярилцлаа. Мөн эхний ээлжийн сургалтын үр дүн, хэрэгжилт, 2 дугаар ээлжийн сургалтын агуулга, чиг үүрэг, төлөвлөгөө, төслийн үйл  ажиллагааны хэрэгжилттэй холбогдон гарах үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ Солонгос Улсын Олон Улсын Эрүүл Мэндийн Сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Инсеон Ким болон Монгол, Солонгос 2 улсын Эрүүл мэндийн салбарын цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсээд сургалтад хамрагдаж байгаа 5 эмчийн талаарх мэдээллийг сайн авч байгаа бөгөөд эмч нарын ЭМД-ыг таслалгүй ЭМЯ-наас төлж байгаагаа дуулгасан юм. Цаашид Олон Улсын Эрүүл Мэндийн Сантай харилцан тохиролцсоны дагуу тус сангийн дэмжлэгтэйгээр төвийн цөмийн оношилгооны тасагт ажиллах 2-р ээлжийн эмч, мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж 2018 оноос урт хугацааны сургалтад хамруулна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл