Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй Сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа” төслийн хоёрдугаар шат эхэллээ


Монгол улсад хийгдсэн “Хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгаа”-ны үр дүнгээс үзэхэд манай улсын хүн амын дундах уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь жил бүр бүртгэгддэг сүрьеэгийн тохиолдлоос 3 дахин өндөр гарсан. жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүрьеэ нь Монголд бүртгэгдэж буй халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан 2016 оноос Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгүүд Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.Төслийн үйл ажиллагаа нь Нийслэлийн Чингэлтэй болон Баянзүрх дүүрэг, их сургуулийн оюутнуудын дунд сүрьеэ өвчнийг илрүүлэх, оношлох чиглэлээр явуулын үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй, зорилтот хүн амын амьдарч, суралцаж буй газарт нь очиж хийж байгаа юм.Энэ төсөл хэрэгжсэн жил гаруй хугацаанд Чингэлтэй дүүргийн 13000 гаруй иргэн, их сургуулийн 3000 гаруй оюутныг сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулан уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн 110 тохиолдол, үүнээс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 10 тохиолдлыг илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулсан байна. Энэ нь манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр болж байна. Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг дүгнэн, үр дүнтэй байна гэж талууд үзэж байгаа учраас 2020 оныг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр санхүүжүүлэгч байгууллагууд шийдвэрлэж, гэрээнд гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээнд эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцог үг хэлэхдээ: “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа” төсөл 2015 оноос хэрэгжиж эхлэн хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна. Цаашид төслийн үйл ажиллагааг 2020 оныг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнд талархалтай байна. Энэ оны дунд үеэс эхлэн нуруу нугасны сүрьеэгийн чиглэлээр төслийн үйл ажиллагааг өргөжүүлэн, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн мэс заслын багийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх, шинэ технологи эзэмшүүлэх, мэс заслын тоног төхөөрөмжийг дэлхий нийтийн жишигт нийцүүлэх, Монгол улсад нутагшуулах, нуруу нугасны сүрьеэгийн 13000 гаруй иргэн, МУИС, ШУТИС, Хууль сахиулахын их сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн 3000 гаруй оюутныг сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулан уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн 110 тохиолдол, үүнээс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 10 тохиолдлыг илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулсан нь манай улсын сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх хөтөлбөрт ихээхэн тус дэм болохын зэрэгцээ, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна гэлээ.

“Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа” төслийн хүрээнд  мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай тодорхой тооны өвчтөнийг БНСУ-д өндөр өртөгтэй хагалгаанд үнэ төлбөргүй оруулах зэрэг олон ажлуудыг хийж эхлээд байна.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл