Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр Сингапурын Темасекийн сан, Наняны политехникийн сургууль хамтран “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх” төслийн 4 дэх ээлжийн сургалтанд хамрагдах эмч, мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. ЭМЯ, Сингапурын Темасекийн сантай хамтранзохион байгуулагдаж байгаа менежерийн түвшиний эхний ээлжийн сургалт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлснээш хойш 4 дэр удаагийн сургалтанд хамрагдах эмч нар энэ сарын 4-нд Сингапур улсыг зорих юм.
Монголын эмч мэргэжилтнүүд сургалтын хугацаанд оролцогчид Сингапур улсын эрүүл мэндийн тогтолцоо, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар баримталж буй бодлого, стратеги, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, хоол тэжээлийн хөтөлбөр, хөдөлмөрийн эрүүл мэнд, орчны эрүүл мэнд,хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчин болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, тандалтын тогтолцооны талаар Сингапур улсын туршлагыг судлах юм.