Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Олимпид оролцох тамирчид Япон улсад бэлтгэлээ хангахаар боллоо


Эрүүл мэнд спортын яамны хурлын А зааланд Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Япон Улсын Шизүока мужийн Изунокүни, Яйзу хотууд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдыг “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд бэлтгэн оролцуулахад хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Япон Улсын Шизүока мужийн Захирагч Кавакацү Хэйта, , Изунокүний хотын дарга Оно Тошико, Яйзу хотын дарга Накано Хиромичи нар болон албаны зочид төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа юм.

 

Айлчлалын багийнханыг эхлээд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзсан. Сайд хэлэхдээ “Манай хоёр орон эртний найрамдалт харилцаатай. Одоо баг тамирчдынхаа бэлтгэлийг танай сайхан оронд хамтран хийх гэж байгаадаа маш их талархаж байна” гэсэн юм.

Үүний дараа харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон. Энэхүү ажиллагааг нээж Эрүүл мэнд, спортын дэд сайд Г.Болдбаатар үг хэлсэн.

Энэхүү үйл ажиллагаанд Япон Улсын Шизүока мужийн Захирагч Кавакацү Хэйта болон бусад албаны зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ, Изунокүний хотын дарга Оно Тошико, Яйзу хотын дарга Накано Хиромичи нартай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

 

alt

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Үндэсний шигшээ багийн чөлөөт, жудо, пара жудо бөхийн тамирчдыг Токио-2020 олимпийн өмнөх бэлтгэлд дээрх хотуудад бэлтгэл хангуулах бөгөөд олимп, паралимпийн хүртэлх хугацаанд бусад спортын төрлүүдийн бэлтгэл, сургуулилт хийх нөхцөл бололцоогоор Япон Улсын Шизүока мужын Изунокүни, Яйзу хотууд хангаж ажиллах юм.

 

alt

Монгол Улсын тамирчид 1964 оны Токиогийн зуны олимпийн наадамд анх оролцож байсан бөгөөд сүүлийн хоёр олимпийн наадамд спортын 7-8 төрөлд 28-29 тамирчинтай оролцож Бээжин-2008 олимпийн наадмаас анхны алтан медалиа авч байсан бол Лондон-2012 олимпийн наадамд анх удаа 5 медаль авсан амжилтыг үзүүлж байсан түүхтэй.

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаар ахлуулсан Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны зүгээс цаашид Монгол Улсын баг тамирчдын олимпийн наадамд оролцох спортын төрөл, тамирчдын тоог нэмэгдүүлэх нь медалийн тоо, чанар нэмэгдэхэд чухал гэдэг үүднээс одооноос Токио-2020 зуны олимп, паралимпийн наадамд оролцох асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаа юм.

 

alt

Нэмж мэдээлэхэд Токио-2020 олимп, паралимпийн наадам Япон Улсын нийслэл Токио хотноо болохтой холбогдуулан Япон Улсын Шизүока, Нийгата мужуудаас Эрүүл мэнд, спортын яаманд 2020 оны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг бэлтгэхэд болон Рио-2016 олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл хангуулахад хамтран ажиллах хүсэлтийг гарагсан билээ. Үүний дагуу Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар тэргүүтэй албаны төлөөлөгчид 2015 оны 05 дугаар сард Япон улсын Фукуока, Шизүока, Нийгата мужуудад ажиллаад ирсэн билээ.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл