Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмсэн” сургалт эхэллээ


Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дотрын эмч нарт зориулан эрхтэн тогтолцооны эмгэгтэй, эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйн хяналтыг сайжруулах, төрөлтийг удирдах онцлогийн талаархи мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна.  Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдлийг бууруулах арга хэмжээг тууштай хэрэгжүүлсний үр дүнд  2017 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн харьцаа 100000 амьд төрөлтөд 21.6 просантимиль байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдол буюу 100000 амьд төрөлтөд 35.1 просантимилээр буурсан ч эх, нярайн эндэгдлийг тууштай бууруулж, Тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэх шаардлага байна. 

2012-2015 оны эхийн эндэгдэлд хийсэн “Эх яагаад эндэв” итгэмжит лавлагаа судалгаагаар улсын хэмжээнд эндсэн 118 эхийн 87.3 хувь нь буюу 103 тохиолдол нь ямар нэгэн хавсарсан эмгэгтэй байсан бөгөөд эхийн эндэгдлийн шалтгаанд жирэмсэн үеийн хавсарсан эмгэгтэй эхийн эзлэх хувь жил тутамд өсөж байгаа нь эмэгтэйчүүд жирэмслэхээс өмнө эрүүл мэнддээ анхаарч архаг хууч өвчнийг эмчлүүлэх, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Энэ удаагийн сургалт 3 хоног үргэлжлэх бөгөөд  21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дотрын эмч нар сургалтанд хамрагдаж байна.  

“Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмсэн” сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үг хэлэхдээ: Эх, нярайн эндэгдлийг бууруулахад зөвхөн эх барих, эмэгтэйчүүд, нярай, эрчимт эмчилгээний эмч нар төдийгүй дотор, мэс засал, эмгэг судлалын эмч нарыг чадавхижуулж, төрөлжсөн мэргэшлийн эмч нарын ажлын уялдааг сайжруулах, багаар хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, өвчтөн шилжүүлэхдээ гараас гарт хариуцлагатай хүлээлгэн өгч хэвших шаардлагатай байгааг онцоллоо.   Энэ сургалтыг зөвхөн тэнхимийн сургалт хэлбэрээр зохиохгүй, ЭХЭМҮТ-ийн Жирэмсний эмгэгийг эмчлэх тасаг, эрчимт эмчилгээний тасагт сургалтанд оролцогсод жижүүрт хуваарийн дагуу гарч, тус тасгуудад эмчлэгдэж байгаа эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг үзэж, эмчилгээний арга барилтай танилцаж, төрөлт удирдахад оролцох боллоо.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл