Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ ДОТООДЫН (2) ЗӨВЛӨХҮҮДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ ЗАР


Төслийн дугаар:   5489 - MN

Сонгон шалгаруулалтын нэр, дугаар:

1) EHP/CS/IC/1.2.1/2017       Эрүүл мэндийн өгөгдлийн зөвлөх

2) EHP/CS/IC/1.2.4.2/2017    Эрүүл мэндийн өгөгдлийн стандартын зөвлөх

Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төсөл нь (1) эрүүл мэндийн өгөгдлийн болон (2) эрүүл мэндийн өгөгдлийн стандартын дотоодын 2 зөвлөхүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төсөл нь (1) эрүүл мэндийн өгөгдлийн болон (2) эрүүл мэндийн өгөгдлийн стандартын дотоодын 2 зөвлөхүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Цахим эрүүл мэнд төслийн үйл ажиллагаа нь үндсэн 4 зорилттой ба үүнд: (1) цахим эрүүл мэнд хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа буюу  эрүүл мэндийн мэдээллийн технологийн энтэрпрайз архитектур бий болгох; (2) эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ хөгжүүлэх буюу эмнэлгийн мэдээлэл цуглуулах, хандах, солилцох; (3) Эрүүл мэндийн мэдээллийн үндэсний төв байгуулах (4) байгууллагын үйл ажиллагааг чадавхжуулан бэхжүүлэх юм.

(1) Эрүүл мэндийн өгөгдлийн зөвлөх нь дараах үүргийг гүйцэтгэх ба үүгээр хязгаарлагдахгүй, үүнд: (а) эрүүл мэндийн өгөгдлийн болон мэдээлэл солилцооны стандарт боловсруулах ажлыг тэргүүлж удирдах, (б) эрүүл мэндийн салбарын энтэрпрайз архитектур (ЭА)-ын өгөгдлийн архитектурыг боловсруулахад ЭА-ын зөвлөхтэй хамтарч ажиллах, (в) эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ (ЭММСП)-ыг байгуулахад өгөгдлийн асуудлаар хамтарч ажиллах, (г) эрүүл мэндийн өгөгдлийн дотоодын зөвлөхүүдийн үйл ажиллагааг зохицуулах зэрэг.

Эрүүл мэндийн өгөгдлийн зөвлөхөд тавигдах шаардлага:

  • Зөвлөх нь мэдээллийн технологи, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, өгөгдлийн шинжээч эсвэл түүнтэй адилтгах мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
  • Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны (ЭМУМТ- HMIS) чиглэлээр 10-аас дээш жилийн ажлын туршлагатай байх,
  • Ахисан түвшний англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай
  • Олон улсын төсөл хэрэгжүүлсэн ажлын туршлагатай бол давуу тал болно,
  • Эрүүл мэндийн өгөгдлийн сангийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

(2) Эрүүл мэндийн өгөгдлийн стандартын зөвлөх нь дараах үүргийг гүйцэтгэх ба мөн үүгээр хязгаарлагдахгүй, үүнд: (а) эмнэлэгт хөтлөгдөж байгаа бичиг баримтанд дүгнэлт хийж, эмнэлгийн үндсэн үйл ажиллагааны өгөгдлийг цуглуулахад дэмжлэг үзүүлэх, (б) олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн мэдээллийн стандартуудаас сонгож, Монгол улсад нутагшуулахад дэмжлэг үзүүлэх, (в) эрүүл мэндийн өгөгдлийн стандартуудыг сонгож, боловсруулж, нутагшуулах, (г) нэвтрүүлэх өгөгдлийн стандартуудыг боловсруулж, холбогдох талуудад танилцуулна, (д) эрүүл мэндийн өгөгдлийн тайлбар толийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зохицуулах гэх мэт.

Эрүүл мэндийн өгөгдлийн стандартын зөвлөхөд тавигдах шаардлага:

  • Зөвлөх нь Анагаах ухаан болон Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх ба хүний их эмч, био-статистикч болон эрүүл мэндийн статистикчийн чиглэлээр мэргэшсэн байх;
  • Эрүүл мэндийн удирдлага мэдээллийн (HMIS) чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай байх;
  • Ахисан түвшний англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай
  • Олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ажлын туршлагатай бол давуу тал болно;
  • Эрүүл мэндийн өгөгдлийн сан дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Эдгээр хоёр дотоодын зөвлөхүүдийн дэлгэрэнгүй ажлын удирдамж (зөвлөх үйлчилгээний зорилтууд, зөвлөх үйлчилгээний хүрээ г.м)-ийг Эрүүл мэндийн яамны www.mohs.mn вэбсайтны “тендерийн урилга” хэсгээс татаж үзнэ үү.

Зөвлөхийг Төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн холбогдох заалтууд болон “Дэлхийн Банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах журам”-ын хувь хүнийг зөвлөхөөр сонгон шалгаруулах аргад үндэслэн сонгоно.

Сонгон шалгаруулалтад оролцох зөвлөх нь зөвлөхийн ажлын удирдамжид заасан тавигдах шаардлагын дагуу уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ, үүнд:

  1. Товч намтар (CV), сүүлийн 6 сарын дотор авхуулсан фото зургийн хамтаар– монгол, англи хэл дээр;
  2. Боловсрол, мэргэжил, мэргэшил, мэдлэгээ нотлохуйц диплом, сертификат, гэрчилгээ г.м баримтуудын хуулбар;
  3. Ажил байдлын тодорхойлолт (reference letter);
  4. Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) - англи хэл дээр.

Уг зөвлөх үйлчилгээг сонирхсон этгээд нь дор дурдсан хаягаар биечлэн эсхүл цахимаар 2017 оны 9-р сарын 5-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Цахим эрүүл мэнд төслийн хаяг: Эрүүл мэндийн хөгжлийн төв, 305 тоот, Энхтайваны өргөн чөлөө 13б, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо.

Утас: 70115489

И-мэйл: piu@ehealth-wb.mn

 

Ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй. Зөвхөн хураангуй жагсаалтанд орсон хүмүүстэй холбоо барина.

Татах

TOR Health Data Consultant ENG 

TOR Health Data Consultant MON

TOR Health Data Standard Consultant ENG

TOR Health Data Standard Consultant MON

 

Холбоотой мэдээ, мэдээлэл