Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенсийг хүлээн авч уулзлаа


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа ноён Алекс Хайкенсийг хүлээн авч уулзав.Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сантай эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.

Сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн яамнаас санаачлан эх, нярай, бага насны хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, энэ чиглэлийн урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдпыг сайжруулах, эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, хандлагыг төлөвшүүлэх, үүнд бүх талын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр хууль, журам, бодлогын баримт бичгүүд боловсруулан УИХ, Засгийн газраар батлуулан ажиллаж байгаа хэдий ч хэрэгжилт хангалтгүй байгаа нь тулгамдсан асуудал юм гэдгийг онцлон хэллээ. Иймээс Засгийн газрын бодлого, шийдвэр, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай тодорхой арга хэмжээнүүдийг хамтран авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар ноён Хайкенсаас хүслээ.

Ноён Хайкенс Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2017-2021 онд хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлүүдийн талаар, ялангуяа бага насны хүүхдийн хоол тэжээл, дархлаажуулалт, өсвөр үеийнхний сэтгэцийн, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл ахуйг сайжруулах, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын шууд болон шууд бус үр дагаврыг бууруулах, эрүүл мэндийн салбарын онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх, бэлэн байдлыг хангах зэрэг чиглэлээр үйл ажиллагаануудыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл